~ 6-р хэсэг - Араар тавилт ~
Өглөөний нар Жиминий нүүрийг илбэн сэрээнэ. Пак шархирч хөндүүрлэсэн бие арай гэж хөдөлгөн нүдээ нээтэл урд нь нэг хав хар өөрийг нь цоолох аятай нүдийг хараад өрөөгөөр нэг орилов.
- Новш гэж, үхсэндээ орилсон юм?!!! - Юнги цочсондоо болоод золтой л орноос унчихсангүй.
- Сорридчоорой, зүгээр ЯАГААД ИЙМ ОЙРХОН ХЭВТСЭН ЮМ?! ГОХИНО!
- Амаа тат, гонгиносон хоолойтой юм чинь! - Юнги амандаа хараал урсгасаар босов.
- Юу гэсэн үг юм? Би дуучны анги төгссөн юм шүү! - Жимин муухай царайлсаар, бие хөнжлөөр ороон Юнгиг даган бослоо.
- Тэгээд хөөгдсөн, - Юнги Жиминий үгийг гүйцээн хувцсаа өмсөж эхлэв, - хурдан босоод зайлж үз, аав удахгүй ирнэ.
- Юу гэнээ?? За за ойлголоо...муу новш... - Жимин өөр үг хэлэлгүй хувцсаа хам хум өмссөн болчоод Юнгигийн гэрээс яваад өгөв. Мин ийм юм байнга болдог юм шиг царайлан ороо засчхаад сууж байтал доод давхраас нь хүний аахилах дуу сонсогдов. Юнги хөмсгөө зангидан, чихэвч зүүн дуугаа чанга дээр нь тавив. Хэдэн цагийн дараа өрөө рүү нь нэг хижээл насны залуу орж ирлээ.
- Сайхан байсан уу? - Юнги мушилзсаар гараа ам руугаа ойртуулан, буйлаа хэлээрээ түлхэхэд нөгөө залуу "хуц" гэж хэлчхээд өрөөнөөс нь гарав. Мин чихэвчээ далд хийчхээд өрөөнөөсөө гаран, гал тогоо руу орлоо. Гэвч гэнэт Юнгигийн царайн бараагаад ирэв. Учир нь яг түүний нүдний өмнө аав нь бараг л нүцгэн шахуу ус уун зогсож байлаа.
- Өө Юнги, - аав нь одоо л нэг Юнгиг анзаарвуу гэмээр худлаа инээн түүн рүү ойртно.
- Миний нэрийг наад бузар амаараа битгий дууд...
- Юу?? Аавынхаа өөдөөс юу гуцаад байнаа, муу зулбасга чинь!
- Ааваа?? Хах, хөх инээд хүрчихлээ байна. Таныг..биш ээ чамайг өдөр болгон нэг муу баян новшийн өвөрт хэвтэж байхад чинь, намайг юу хийдгийг мэдэх үү?! Мэдэхгүй л дээ, яагаад гэвэл чиний наад бузартсан тархинд чинь зөвхөн яаж нэг баян новшоос мөнгө салгах вэ гэдэг бодол оршдог... - ТАС! Юнгигийн хацар дээр гарны улаан ором хэдэн секундын дотор тодров.
- Би муу ч сайн ч аав чинь шүү!! Чамайг төрүүлсэн аав чинь!! Хэрвээ чамд таалагдахгүй байгаа бол тэр муу новшийн сүг болсон эцэг рүү гээ тонил!
- Юу гэнээ? Дахиад эцгийг минь ингэж хэлээд үзээрээ, өлөгчин минь! Хөөрхий эцэг минь орон дээр үхэх сэхэхийн наана байхад чи муу юу хийж байсан билээ?! Тийм болохоор битгий эцгийг минь дурс!
- Гөлөг минь, би тэр муу эцгийн чинь зардлыг төлөхийн тулд тэгсэн юм! Яадийн!? - Юнги энэ удаад тэсэлгүй аавыгаа алагдаад авав. Яг энэ мөчид нөгөө хижээл насны залуу орж ирэн Юнгиг цохиж авах гэтэл, Юнги ширээн дээр байсан хутгыг аван залуу руу дэхэв.
- Наад боовноосоо салмааргүй байвал яг одоо эндээс зайл! ЗАЙЛ!! - залуу арагш хэд хэд алхан бараг хувцасгүй шахуу яваад өгөв. Юнги аав руугаа маш их хорслоор дүүрсэн нүдээр харан хутгаа барин ойртлоо.
- Над руу битгий ойрт! Холд!
- Яасан? Би яагаач үгүй байна. Нээрээ би хүн алж үзээгүй юм байна шт. Нэг алаад үзчихдэг юм уу? - Юнги тоглоогүй байртай аймшигтай харцаар аав руугаа хартал аав нь уйлж эхлэв, - үхсэндээ уйлсан юм?
- Яалаа гэж? Эцсийн эцэст чамайг тэжээх гэж л ингэж байгаа юм!
- Наад бузартсан мөнгөөр чинь би яах юм?! Надаа аав хүний хайр хэрэгтэй! - Юнги нулимсаа залгисаар, зангирсан хоолойгоо дарахыг хичээж байлаа, - Чи муу ер нь намайг хар тамхи татдагийг мэдэх үү? Мэдэхгүй л дээ.. Гудамжинд нэг өвгөнд үхтлээ шаалгуулж байсныг мэдэх үү? Мэдэхгүй л байхгүй юу! Наад зах нь дох туссан бол яах уу?! Хөөе наашаа хар!
- Надаас холд!! Зайл!! - гэж аав нь Юнгиг түлхээд үүд рүү гараараа заан орилж гарав.
- Угаасаа зайлах гэж байлаа!! - Юнги салхи татуулан араасаа хаалга тас хийтэл нь хаан гэрээсээ бүр мөсөн яваад өглөө..
***
Үнэтэй тансаг харшийн нэг өрөөнөөс хоёр залуугийн аахилах, гинших дуу хадаж байв. Түйд удалгүй арай л нэг намдлаа.
- Жүний~ хоноод явахгүй юм уу? - гэж ягаан үстэй залуу айлгүй хоолой гарган асуув.
- Даан ч чадахгүйн дээ, Маркд өнөө орой заавал хамт байна гээд амлачихсан юмаа, - ийн хэлээд Жиний духан дээр шолб хийтэл нь үнсэв. Гэвч Жинд Намжүүний хариулт таалагдаагүй бөгөөд орноос ухас хийн босон, урт торгон нөмрөг нөмрөөд цонх руу дөхлөө.
- Үргэлж л ингэж хэлж байх юм...Угаасаа салан гээ биздээ, тэгээд яагаад тэр Маркдаа тэгж их санаа тавиад байгаа юм?? Би чиний жинхэнэ чинь юм байгааз дээ?? - хэмээн зангирсан хоолойгоор хэлэхэд, Намжүүн санаа алдан Жиний араас дөхөн очин, бэлхүүсээр нь гараа оруулан тэврэв.
- Сарнайхан минь дээ, чи бас ойлгох хэрэгтэй шүү дээ. Марктай би бүр 5 жил амьдарсан. Та хоёр адилхан омега юм чинь, чи бас Маркийг ойлгох хэрэгтэйштээ.
- Үгүй ээ би ойлгож л байна л даа, гэхдээ чи бас арай л муухай..хоёр омегагийн дунд яваад...Хэрвээ чи надтай уулзаад шууд Маркаас салчихсан байсан бол ийм юм болохгүй байсан...
- Заза, би харин мэдээд л байна штээ.
- Муу тавьтаргүй новш...жинхэнээ олох хүртлээ ганц бие байж байхгүй сүй тавиад зүгээр... - Жин уруулаа цорвойлгон ийн хэлэхэд, Намжүүн өхөөрдсөөр тэсэлгүй уруулыг нь озон авав.
***
Үүдний хаалга нээгдэж гэрт хүн ирснийг илтгэнэ. Удалгүй том өрөөнд гэрийн эзэн орж ирэн, буйдан дээр суув.
- Марк.. - гэж залуу дуудахад гал тогооноос маш туранхай саарал үстэй залуу орж ирлээ.
- Өө, миний хайр, за ажил нь гайгүй юу? Их ядарсан уу? - Марк танан цагаан шүдээ гялалзуулан инээн хажууд нь суухад Намжүүн бараан царайтай хэвээр л байв. Хэлэх цаг нь болсон бололтой...
- Марк..би жинхэнээ олсон.. - Намжүүн шал руу харан ийн хэлэв. Маркд энэ хэдхэн үг зүгээр л зүрхийг нь сийчээд зумлаад хаячихсан мэт болов. Марк хуралдах нулимсаа цааш залгин, инээсээр л байв.
- Тийм үү...тэгвэл яахав дээ..баяр хүргэе... - Маркд их хэцүү байсан ч тэр багийн бардам хүүхэд байсан болохоор шүдээ тас зуун инээсээр л байлаа. Гэвч хүн хэт бардам байлаа ч гэсэн 5-6 жил хайрласан хүнээсээ ийм үг сонсон, нулимсаа барьж чаддаггүй юм...Туан гялс босон цааш харан өрөө рүүгээ зэхэв.
- Марк...намайг үнэхээр их уучлаарай... - Намжүүн өөр юу ч хэлж чадсангүй. Марк нулимсаа шувтран, өрөө рүүгээ орон шууд л хувцсаа баглаж эхэллээ. Удалгүй нэг чемодантай гарч ирэн, хүрмээ өмсөөд:
- Аз жаргал хүсье, баяртай... - чичирч зангирсан хоолойгоор арай гэж хэлэн хаалгаар гүйн гараад одов. Намжүүн үсээ зулгаасаар үе үе санаа алдан үлдэв....
__________________________
Zza shine heseg garlaaa~~~ Yostoi aimr udaachlaa uneheer ih uuchlaarai🖤Yostoi dahij hezeech enghku gj amliii~~
Neere tgd Bur aimr teneg bolood bainaa..aimr sonirholgui..ern unpublish hiidgch yum biluu...yahu..
![Жинхэнэгүй [18+]](https://watt-pad.ru/media/stories-1/53b3/53b38e0977d2b73c49481d2102b01f2b.avif)