Epilogue
THE AFTERMATH
Нүдээ анивчсаар нээгээд эргэн тойрноо харлаа. Хачин л юм. Надад энд яаж ирсэн тухай ямар ч бодол алга. Би эргэн тойрныг үргэлжлүүлэн харлаа. Завгүй газар. Эмч болоод сувилагчид санаа зовнисон бол түгшсэн харцтайгаар ийш тийш гүйж байлаа. Миний урд нэг хүний орнууд харагдах бөгөөд бүх орнууд цэвэрхэн цэнхэр хөшгөөр хоорондоо тусгаарлагджээ.
Босож суухаар өндийтөл миний толгой яг л там шиг өвдөж байлаа. Юу болсон юм бэ? Би зүүн тийш харахад нэг хөгшин эрэгтэй эмчтэй ярьж байлаа. Харин миний баруун талд сувилагч шаргал үст залуугийн гарыг боож байв. Тэр сувилагч инээхгүйг хичээж байгаа нь анзаарагдаж байна. Учир нь тэр яг л дэлбэрэх гэж байгаа улаан лооль шиг харагдаж байна. Өнөөх шаргал үст надруу хараад инээмсэглэх хүртэл би тэднийг ширтэж байснаа анзаарсангүй.
Тэр надруу инээмсэглэсэн учир би ч түүнрүү хариу инээмсэглэлээ.
Танил дуу сонсоод би өөр тийш харлаа.
"Ара." хэмээн орилох хоёр хүний хоолой.
Тэднийг сайн харвал ах нар байна. Тэд над дээр ирээд хоёул намайг тэвэрлээ. Би шалтгааныг нь мэдэхгүй ч би яг л тэднээс удаан хол байсан мэдрэмж төрөөд байх юм. Би тэр хоёрыг маш их саначихаж.
Тэд тэврэлтээс салаад "Намайг у-уучлаарай, Ара. Би цочиролд орчихсон. Б-би юу хийх ёстойгоо мэдээгүй. Би чамайг тэр новшийн машинаас а-аварч чадаагүй." хэмээн Чанёол убба надаас уучлалт гуйх ч би яагаад уучлалт гуйгаад байгааг нь ойлгохгүй байна.
"Та яагаад уучлалт гуйгаад байгаа юм? Би зүгээр байна." хэмээн инээмсэглэн хэлсэн ч толгой минь өвдөж байна.
"Новш гэж. Хэрвээ аав ээж хоёр мэдэх юм бол чи ч том асуудалд орно доо, Ёол." хэмээн Бэкхён убба түүнийг сүрдүүлэн хэлэх ажээ.
"Бэк, би мэдэж байна. Тэгээд л би уучлалт гуйж байна шүү дээ." хэмээн Чанёол убба хэллээ.
Бэкхён убба толгой сэгсрэн "Ямартай ч аав ээж хоёр мэдвэл чи өөрөө тайлбарлаарай." хэмээн тэр дахин хэлчихээд нүдээ эргэлдүүлчихээд надруу харлаа.
"Ямартай ч чи зүгээр үү, Ара? Ямар нэгэн яс хугараагүй биз?"
Бэкхён уббагийн хэлсэн үгэнд би инээгээд "Би зүгээр дээ, ахаа. Ямар ч хугарсан яс байхгүй. Зүгээр л бага зэрэг толгой өвдөж байна." хэмээн тэдэн рүү харан хэллээ.
"Сайн байна. Гэхдээ би эмч дуудах хэрэгтэй байна. За юу?" хэмээн хэлчихээд Бэкхён убба явж би Чанёол уббатай үлдлээ.
Би түүнрүү харан "Убба, битгий өөрийгөө буруутга. Би үхээгүй байна." хэмээн инээн хэлэхэд тэр инээхээр хүчилж байх бөгөөд би түүний толгойн дээр гараа тавиад "Заримдаа новшийн зүйлс болдог юм. Бид юу ч хийж чадахгүй шүү дээ. Тиймээс битгий өөрийгөө буруутга. Санаж байна уу. Биднийг хүүхэд байхад хөршийн хүүхдүүд маань намайг эрэгтэй хүүхэд шиг харагддаг болохоор шоолдог байсныг. Би тань шиг ахтайдаа баяртай байдаг. Та үргэлж намайг хамгаалдаг шүү дээ. Та үргэлж миний баатар байсан. Одоо ч миний баатар шүү дээ, убба." хэмээн хэлэхэд Чанёол убба ганц ч үг хэлэлгүй намайг чангаар тэвэрлээ. Тэр мөрийг минь налан уйлж байлаа. Энэ том биетэй бяцхан залууг дээ.
"Зүгээр л надад таагүй байна. Тэгээд л болоо." хэмээн хэлчихээд надаас холдон нүдрүү минь хараад "Би сүүлийн өдрүүдэд найзуудтайгаа шөнөжин үдэшлэгт явж асуудал үүсгэж чамтай хамт байж чадсангүй. Уучлаарай. Хэрвээ чи үхчихсэн бол би галзуурах байсан байх. Гэхдээ бурхны авралаар чи тэгээгүй." хэмээн хэлээд хажууд минь байсан шаргал үст залуу руу заан "Энэ байна шүү дээ. Тэр гараараа машиныг хаан чамай аварсан, Ара." хэмээн надад шивнэн хэллээ.
"Тийм үү?"
Бурхан минь. Би орноос босон түүн дээр очих гэсэн ч Чанёол убба намайг босгосонгүй харин өнөөх залуу бидэн дээр ирлээ.
"Намайг Хуан Зи Тао гэдэг. Чамд тусалсандаа баяртай байна." хэмээн тэр хэллээ.
Хятад юм байх даа?
Би түүний хугарсан гар луу харан "Чамайг гэмтээсэнд уучлаарай. Ямартай ч намайг Пак ара гэдэг. Харин миний ахыг Пак Чанёол гэдэг." хэмээн хэллээ.
"Би мэднэ ээ." хэмээн тэр хэлэхэд би хөмсөгөө өргөлөө.
Би сая зөв сонссон уу? Тэр намайг мэддэг гэж үү? Яаж?
"Ямартай ч би хол ч бай ойр ч бай үргэлж чамайг хамгаална гэдгийг санаж яваарай." хэмээн хэлэхэд би бага зэрэг сандрах шиг боллоо. Энэ залуу намайг дагадаг юм байх даа? Чанёол убба руу харахад тэр хэтэрхий жаргалтай байгаа болохоор түүний ярьсныг анзаараагүй бололтой. Инээмсэглэж байлаа.
"Баярлалаа." хэмээн би тавгүйхэн хэллээ. Бид нэгэндээ баяртай гэж хэлж тэр намайг олон бодлын дунд орхин явлаа.
"Тэр дажгүй залуу биш байна уу?" хэмээн Чанёол убба миний орон дээр суун хэллээ. Би Чанёол уббагийн хэлсэн үгэнд толгой дохилоо. Нэг л зүйл биш байна даа.
"Тэд ирихлээ." хэмээн Чанёол убба хэлэхэд Бэкхён убба хажуудаа нэг царайлаг эмчтэй нааш ирж байлаа.
Чанёол убба орноос босон Бэкхён тэр хоёр эмчид зай гаргаж өгөн орноос минь холдлоо. Тэр эмч хэдэн цаас эргүүлж харчихаад надруу харан "Өдрийн мэнд. Би У эмч байна. Би чамайг хариуцсан эмч." хэмээн өөрийгөө танилцууллаа.
Тэр яагаад ийм царайлаг юм бэ? Би түүнрүү ширтэхээ больж чадахгүй нь.
Би түүний харсан чигтээ шүлсээ нэг залгичихаад "У эмч..." хэмээн шивнэн хэллээ.
Яагаад ч юм тэр надад их танил санагдаад байх юм? Яг л би түүнтэй өмнө нь уулзаж байсан юм шиг.
A/N: Тэгэхээр та бүхэн ойлгосон байх тийм үү? Энэ бол "Her Afterlife" өгүүллэгний маань 2-р бүлэг. Хэрэв "Her Afterlife"-ыг уншаагүй бол уншчихаад энэ өгүүллэгийг уншаарай.
Бүх зүйл буцчихсан шүү дээ. Одоо юу болох бол?
