3 страница27 апреля 2026, 12:39

Case.1

"Юу вэ?" Намжүүн харанхуй болход ийн уулга алдав.

"Хусог, чи ахиад л төлбөрөө төлхөө мартчихаа юу?"

"Юу? Би аль хэдийн төлчихсөн! Амлая"

"Тог тасарчихсан байж магадгүй шүү" Жинийг ингэж хэлхэд хоолойд нь санаа зовсон өнгө тодрох аж. Бусад нь санал нэгдэхэд Юнги дуулдахгүй шахам санаа алдлаа. Тэр тог тасархыг үзэн яддаг. Ядангуяа удаан хугацаагаар тасрахад. Тэр удахгүй ирчихнэ гэж найдаж байлаа.

Юнги гэнэтхэн ханцуйнаас нь чангаахыг мэдрэн цочиход "Тайвшир хён, энэ би байнаа" гэж Жимин хэлэн түүнийг шоолов.

Харанхуйд Юнги түүний төрхийг харж байсан юм. Хэдий сайн харахгүй байгаа ч түүний мишээхийг харж байлаа. Тэрээр гуяыг нь хүчтэйгээр цохин "Тэнэг минь, айлгаад хаячих юм"

"Бид лаа асаах хэрэгтэй байх. Тэхён  тэднийг авчрах хүн нь байх болно"

Юнги түүний дургүйцхыг сонсож байв. "Яагаад би явах ёстой юм? Тэгвэл Жонгүг яах юм? Тэр хамгийн бага нь штээ"

Жин түүнийг шоолон инээгээд "Тэр бидэнд байнга зарагддаг, одоо хөөрхий жаалын амралт эхлэж байна. Тиймээс чи багаасаа хоёр дахь нь. Алив ээ, бид хүлээгээд байна!"

"За яахав, тэгвэл би миний өмнөөс Юнги ахыг-" Тэхён дүргүйцэн ярьж эхлэхэд залхуу залуу маань үг таслаад "Үгүй шүү!"

"Гэхдээ хён...." Тэхён хошуугаа унжуулан "Та надад өртэй биз дээ?"

"Тиймлдээ, гэхдээ..-"

"Нээрэн, залуусаа, та нар Юнгиг-"

"Хөөе! Хэлээд үзээрэй!" Юнги ингэж чангаар хэлэхдээ өөрийгөө улайхыг мэдэрч байв. Тэрээр нүүрний хувирал нь тодорхойгүй хорлонтой бяцхан залууруу ширтэж байлаа. Тэхёний гарт Юнги аль хэдийн оржээ. Тэр яаж ч хичээгээд энэ зүйлээс мултарч чадахгүйгээ мэдэж байв.

"Юу юм?" Жимин сонирхон асуухад Юнги Тэхёнруу аймшигтайгаар ширтлээ. Тэр түүнийг ам алдахвы гэхээс айж байсан юм.

Эцэст нь Юнги санаа алдаад "За яахав" хэмээн бувтнан "Би явъяаа, харин чи хэлж болохгүй шүү"

"Баярлалаа хён!" Энэ сахилаггүй залуугийн  хүсэл биелэсэнд баяртай байгаа бололтой.

Юнги суудлаасаа босон "Чи лаагаа хаана хадгалдаг юм?" Гэж Хусогоос асуув. "Гал тогоонд. Эхний шүүгээнд билүү, 2дох нь билүү. Санахгүй байна"

Юнги толгой дохисоор харанхуйд алга болон ууслаа. Тэрээр гараараа хана тэмтчин явж байв. Юнги хэд хэдэн удаа Хусогийн гэрт ирж байсан учир хаана хаана юу байгааг сайн мэдэж байсан юм. Тэр элдэв тавилганд цохиулж, бэртэхгүйн тулд болгоомжтойгоор алхаж байлаа. Харанхуй дунд явах тусам түүний найзуудын хоолой бүдгэрч байв. Юнгигийн нуруу хүйтэн оргиж, чичирч байхад найзуудынх нь хоолой аль хэдийн сонсогдхоо больсон байх аж.

Тэрээр санаа алдан тэмтэрсээр удалгүй танил зүйл гартаа мэдрэв. Хусогын кофе чанагч. Юнги одоо л гал тогоонд ирснээ ойлголоо. "Эхнийх эсвэл хоёр дахь шүүгээ.." Юнги ийн бувтнаж, шүүгээг хайж эхлэв. Харанхуй түүний жихүүдсийг төрүүлж, хурдан буцах хүслийг оргилуулж байлаа. Тэрээр эхний шүүгээг онгойлгохдоо мод нэлээд хүчилсэн, чанга чимээ гаргахыг сонсох аж. Гараа шүүгээрүү хийхдээ хөлдөө ямар нэг зүйл мэдрэв. Юнги айсаар доош харвал юу ч байхгүй байлаа. Юнги айх бөгөөд түүний уруул чичирч, шар үс нь босно. Тэр толгойгоо сэгсэрч, тайвшрахыг хичээн, төсөөлсөн гэж өөртөө итгүүлнэ.

Юнги гараараа тэмтчин хайсан ч лаа олсонгүй. Дараа нь хоёр дахь шүүгээг онгойлгохдоо арьсан дээгүүр нь ямар нэг зүйл мөлхөхийг мэдрээд хөлдөж орхив.

Тайвшир, юу ч биш

Тэр чирэх чимээг сонслоо. Юнги чимээгүй байсаар л байв. Өнөөх чимээ маш бүдэг сонсогдох аж. Юнги нэг л зүйлийг ойлгож байлаа. Тэр чимээ шалтай шүргэлцэж, татаж байв. Чирэх чимээ удаан, чимээгүй, бас болгоомжтой байх аж. Яг л хэн нэгэнд сонсогдохгүй байх ёстой мэт.

Юнги огт хөдлөсөнгүй. Ухаан барсан өнөөх чимээнээс өөр юу ч сонсогдсонгүй.

Гэнэтхэн өнөөх чимээ зогсчихлоо. Яг л Юнгиг сонсоод байгааг мэдсэн аятай дуугарсангүй. Түүний зүрхний цохилтод саатал учирч, түгшсээр хурдхан гэгч нь хоёр дахь шургуулга руу гараа оруулан чадхаараа чимээ үүсгэв. Тэрэнд одоо лаа олох хамаагүй болсон байх аж. Өөрийнхөө гаргах чимээнээс үл хамааран, өнөөх чирэгдэх чимээг сонсхыг хичээнэ. Юнги олс чангалах чимээг олж сонссон боловч даруй намдлаа.

Аз болж, тог ирлээ. Юнги тайвширсаар буцах гэтэл хашгираан сонсох нь тэр. Түүний нүд шууд л томорчихов. Энэ Хусог байсан юм. Тэрээр шууд л шүүгээг хаан, найзууд нь байгаа газарлуу гүйлээ.

"Залуусаа юу болсон-" Тэр байдлыг хараад л шууд цонхийх аж.

Тэнд . Чанга олсоор хүзүүгээрээ дүүжлүүлсэн залуу. Жонгүг. Түүний нүд цус хурсан улаан болж, бусад нь бүгд айдастай байх аж. Амыг нь цагаан алчуураар боосон байх бөгөөд, цус урссанаар улаан толботой болсон байв. Дүүжлэгдсэн түүний бие үл ялиг хөдлөх аж.

Юнги нэг зүйлийг олж харлаа. Жонгүг гартаа ямар нэг зүйл барьсан байв.

Цэнхэр хөзөр.

3 страница27 апреля 2026, 12:39

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!