НАЙЗ ЗАЛУУ
Жин: хэн тэр 2т саад болох гэсийн, манай менежир мах авч өгье гэсийн
Жихи: чи тэнэг хүн хуураад байгаа юм уу?
Жин: НЭЭРЭН ГЭЭД БАЙХАД
Жихи: зодоод гар гэж хэлсэн шүү эсүүл би хамт гарна
Жин: -_- чи харваас их иддэг харагджийн
Жихи: намайг амьд байхад чи гарахгүй шүү эсүүл би хамт гарна
Жин: ЗА ЗА ТЭГЭЭД ХАМТ ГАРЬЕ
Жихи: үхсэндээ орилоод байгаа юм
Жин Жихи 2 хамтдаа байрнаас гарч сургуулийн ойролцоох хоолны газар орон
Жихи: ЭГЧЭЭ ЭНД 3 ХҮНИЙ ПОРЦООР ҮХРИЙН МАХ
Жин: хөөөе би лав мөнгийг нь өгч чадахгүй шүү
Жихи: мөнгөө төл эсүүл энд барьцаанд үлд гэсэн сонголт байгаа чи алийг нь сонгохоо өөрөө мэдээрэй
Жихи амаа олохгүй идэж Жин байн байн цагаа харж утсаараа хэн нэгэн лүү залгаж байснаа гэнэт ширээ цохин
Жихи: хөөөе би чиний уураа гаргадаг хүн биш шүү
Жин уурандаа ч юм уу? Яарсандаа ч юм уу савхаар мах савхдан бараг зажлахгүйгээр залгиж байв Жихи Жинийг хараад толгойгоо сэгсрэн
Жихи: за тэгээд түгжрэл болж үхэвдээ
Жин амандаа мах чихчихсэн
Жин: чамд хамаагүйээ миний асуудал
Жихи: өөрөө л мэд гэдэс чинь өвдүүл өөрөө аргалаарай чи бид 2 тусдаа явж байгаагаас өөрцгүй шүү дээ
Жин:
Жихи яриандаа халан сүүлдээ сөжү захиалан ууж, уйлан дуулан Хэжүтэй өнгөрүүлсэн дурсамжаа яриж байхад түүний яриаг үл тоон суух Жин хадаасан дээр суусан хүн шиг босож суун байхад Жихи Жинийг заамдан сэгсчиж
Жихи: чи муу өөдгүй новш хүн итгээд хамгийн сайхан дурсамжуудаа ярьж байхад үл тооно гэнээ
Жин: хэн чамайг үл тоосон юм
Жихи: үл тоогүй яасан юм
Жин: гэ-гэ-гэдэс өвдөөд байна
Жихи: ХА хэлсэн биздээ муу арчаагүй новш байр луугаа явцгаая гэж хэлэн Жинийг хүзүүдэн чирсээр тэр газраас сургууль хүртэл гадаа чангаар дуулан өөрийг нь эсэргүүцэх Жинийг боох нь холгүй чирсээр байрныхаа наан ирээд гэнэт эрүүл хүн шиг болоод байр луугаа орчихлоо
Жин: -_- цүцүцү аргагүй л Хэжүгийн найз юмдаа
Жин утсаа гаргаж ирэн дахин Жонгүк рүү хэд хэд залгасан ч утсаа мөн л авсангүй. Арга барагдан өрөөндөө орж ирхэд
Jhope: хаана байж байгаад ирсэн юм
Жин: Хэжүгийн найзтай байж байгаад ирлээ
Jhope: аааая ах айн, Хэжүгийн найзтай үерхээд байгаа юм уу?
Жин: ХЭН ХАННННННН ЁСТОЙ ЛАЙ БАЙГААДАА ЧИ БОДДОО 3 ХҮНИЙ ПОРЦООР ҮХРИЙН МАХ ИДЭЭД ДЭЭРЭЭС НЬ 6 ШИЛ СӨЖҮ УУГААД ТАСРААГҮЙ ГЭЭД БОДДОО
Jhope: та тасрааж дарж авах гэж байсынм ууу? О.О
Жин: ЧИ ОДОО ЮУ ЯРИАД БАЙГААН -_- ХҮН МУНДСАН БИШДЭЭ
Jhope: аааая ингэж байгаад суучивдаа
Жин: -_- нээрэн Жонгүк ирээ юу?
Jhope: үгүйэ харагдаагүй
Аан тийн болзоотой гэсэн шдээ
Жин: мэдэж байгаа харин тэгээд ирээгүй юу?
Jhope: ирээгүй байх өө, цаа чинь охин найрахдаа сайн шдээ
Одоо бол Хэжүгийн чихэн дээр цэцэг ургуулаад явж байгаа
Жин: аан тийм үү
Jhope: гэнэт яагаад дуу чинь цаашаа орчихвоо
Жин:
Jhope: Жонгүк муу дурак хар багаасаа охидуудыг аргалаад сурчихсан, сурах юм ч их байна шүү
Би ер нь маргааш Хэжүтэй болзоонд явнаа... туршлаг хуримтлуулна гэхдээ бас тийм хавгай хүн хэцүү л байхдаа бас ааш нь
Жин: хэжү ямар чиний тоглоом уу? Маргааш Хэжүтэй ойр харагдуул хоолонд чинь хор хийгээд алчий шүү
Jhope: ооё та яагаад байгаан
Жин: би гарлаа гарлаа ийм заваан өмхийрсөн хүнтэй хамт байхаас залхжийн
Жин өрөөнөөсөө гаран 1 давхарт хаалга сахиад сууж байтал Жонгүк ганцаараа орж ирэх нь тэр... Жин гүйж очиод
Жин: Хэжү яасан
Жонгүк: аан хүүхдийн тоглоомийн талбайд байгаа байх
Жин: яагаад үлдээчихсийн
Жонгүк: миний сонирхдог охин биш байна лээ гээд хэлчихсэн чинь ганцаараа баймаар байна гээд үлдчихсэн
Жин: аааш чи нээрэн,
Жин хар хурдаараа гүйсээр тоглоомийн талбай дээр ирхэд Хэжү савлууран дээр суучихсан хөлөөрөө шороо цохин сууж байхыг хараад Жин гүйж очин Хэжүг угзран тэвэрч аваад
Миний талаас
Жин: би анхнаасаа чамд тохирохгүй гэж хэлсэн шдээ, чи өөрөө л зөрүүдэлсээр байгаад ийм юм болж байгаа юм
Би: АЙН? чи юу яриад байгаан?
Жин: чи Жонгүкт хаягдаагүй юм уу?
Би: за больж үз, пуужин Хэжүг хэн ч хаядаггүй юм
Би гэдсээ илэн
Би: яааая өлсөж үхлээ хоол идэцгээе
Жин: ийм орой юу ? чи таргалан энэ тэр гэж мэдэх үү?
Би: ааш ямар үглээ юм бэ? Би даая тэхүү яадаргаатай үглээ өвгөн шиг юм чинь
Дургүй байгаа болио би ганцаараа идлээ, сураагүй юм биш гэж хэлэн хэнэг ч үгүй алхахад Жин араас гүйж ирэн хүзүүдээд
Жин: хамт идэцгээе, юу болсон тухайгаа яриж өгөөрэй
Би: тэгье тэгье хэрэгт дуртай авгай шиг байх юм ааа
Бид хоолны газар орж ирэн хоолоо захиалаад сууж байтал Жин өөдөөс хариу нэхсэн харцаар хархаар нь
Би: за тэгхээр танай Жонгүк үнэхээр уйтгартай
Жин: тийм гэж үү? Уул нь бид нараасаа арай туршлагтай нь шдээ
Би: үнэхээр сонин бид 2 бараг яриагүй, ямар сайндаа миний ам загтнаад бүр орилмоор санагдаад ямар сайндаа л Жонгүкээр чамайг дуудуулах билээ дээ
Болсон явдалын эхлэл
Жонгүктэй хамт байрнаас гараад
Би: ямар нэгэн төлөвлөгөө байгаа биздээ
Жонгүк: кино үзэлгүй удсан байна лээ кино үзэх үү?
Би: тэгье
Жонгүк алхах дуртай гээд бид алхасан боловч тэр намайг хаяад урд гараад алхаад, бараг гүйх нь холгүй тэрний хажууд зэрэгцэн алхаж байлаа
Амьсгаадсаар кино театр дээр ирхэд ганцхан кино л гарч байхаар нь таарсаныхаа тасалбарыг аваад киногоо үзэж байгаад хажуу тийшээ хартал Жонгүк унтаад өгчиж, кино эхлээд 20хон минут болж байхад шүү -_-
Жин: *чанга инээх* нээрээ юу? чи бараг ганцаараа явсан юм биш үү
Би: аанхан үнэхээр өнчин мэдрэмж, тэгснээс чамтай хэрэлдэж муудаад сууж байсан нь дээр гэж бодоод Жонгүкээр чамайг дуудуулсан юм
Жин: чи тэгээд Жонгүкэд юу гэж хэлсийн
Би: үгүйэ яахав чи үнэхээр уйтгартай байна би чамтай дахиад 1 цаг байвал хэлгүй болчиж магадгүй Жинийг дуудаад өгөөч л гэсэн
Жин: тэгээд?
Би: тэгээд юу гэдийн за л гэнэ шдээ өөр юу гэхийн
Жин: тэр ч тийм шүү, за хоолоо идэцгээе
Хоолоо идэж дуусгаад сууж байтал Жин ус авчиран задалж өгөөд
Жин: май
Би: баярлалаа
Жин тохойгоороо ширээ тулан над руу ойртон
Жин: би нээрэн нэг юм асууж болох уу?
Би уснаас балган
Би: мхн
Жин: чи миний найз охин болох уу?
Хэтэрхий гэнэтийн асуулт байсан болохоор амандаа байсан бүх усаа Жиний нүүр лүү цацчихлаа би амаа арчиад
Жин: ямар заваан юм бэ?
Би: ийм асуултыг ингэж асуудынмуу мангараа
Жин: тэгээд болхынмуу яахын
Би: надад бодох хугацаа өгөөч ядаж
Жин: тэгүүл маргааш үдийн хоолны цагаар хариугаа хэлээрэй
Ер нь бодоод байх юу байнаа би царайлаг бас халамжтай
Би: бас бүтэлгүй үглээ
Жин: -_-
***
Өрөөнийхөө босоо толинд өөрийгөө харан дүрэмт хувцасаа янзлан Жихи рүү хархад Жихигийн үс нь арзайж царай нь цонхийчихсон
Жихи: тэр муу новш надад хортой архи өгсөн нь батлагдчихлаа
Би: за яах гэж тэгж байдын бээ
Жихи: хннн тэрнийг өмөөрөх хэрэггүй би өнөөдөр алганы амт үзүүлнэ*хуруугаа дугаргах*
Үдийн хоолны цаг ойртож байтал Жинээс сургуулийн дээвэр дээр уулзье гэсэн зурвас ирэх нь тэр... шөнөжингөө бодсоны эцэст гаргасан хариугаа хэлнэ гэсэн нэг л доглоод байх шиг
Сургуулийн дээвэр дээр гарч иртэл Жин ирээгүй байлаа би тэрнийг хүлээн сууж байтал хэн нэгний шатаар дээш гүйх сонсогдож дээвэр лүү гарч ирдэг хаалга руу хартал Жин амьсгаадчихсан гарч ирэн хаалгыг даран
Жин: гялс хариугаа хэлээрэй би Жихид алууллаа
Жин: гялалзаарай
Би: би зөвшөөржийн
Жиний түрүүний нүүрний хувирал алга болон хөшиж орхих нь тэр... гэтэл Жихи хамаг хүчээрээ хаалгыг цаанаас нь цохиж нээхэд хаалга хөшчихсөн Жинийг очоод ханатай савж орхилоо Жихи гарч ирэн
Жихи: хаана байна тэр муу
Би: чи дөнгөж сая миний найз залууг ханатай савчихлаа
Жихи: НАЙЗ ЗАЛУУ о.О
---MN4EVER---
![Am not army [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/8ddf/8ddf81f99748dbb6d73af629933c4379.avif)