1-р хэсэглэл
Дүрин ууртай гэгч нь угаалгын өрөөнөөс гарч ирээд буйдан дээр утсаараа оролдон суух хүнд хандан
Дүрин- муу хар нүүрс минь чи яахаараа дандаа миний юманд гар хүрч байдаг юм? *гартаа нил үс болсон саван өргөх*
Жунин- би болгосон гэж чи яаж мэдэж байгаа юм?
Дүрин-энэ гэрт чи бид хоёроос өөр хэн нэгэн байгаа бил үү? Би биш байхад чи гэдэг нь ойлгомжтой юм биш үү?
Жунин- нотлох баримт байгаа юм уу?
Дүрин- хараал ид чи ... надаар тоглоод байна уу? Ким Жунин
Жунин-*ёжтой инээх* Юн Дүрин үнэхээр их тэвчиж байх чинь.
Дүрин- *нүдээ анин хурдан хурдан амьсгаа авах* чи албаар ингэсэн байх нь ээ. Гайхалтай Ким Жунин *зивүүн инээсгэлэх* гэсээр хөлөө дэвслэн өрөө лүүгээ явж орлоо.
Жунин Дүрин-г чадсандаа баярлан тэнэг гэгч нь бүжиглэсээр угаалгын өрөө орон шүршүүрын ус гоожуулан амандаа дуу аялан үсээ хөөсрүүлэн угааж эхэллээ.
Энэ үеэр Дүрин гадуур хувцасаа өмсөн ажилдаа явахаар гэрээсээ гарлаа. Орцондоо гараад усныхаа тоолуурын өрөөг онгойлгон
Дүрин- Ким Жунин чиний азгүй өдөр байна даа гэсээр усныхаа крантыг хаачихаад нүүрэндээ ялалтын инээмсгэлэл тодоруулсаар ажил руугаа явлаа.
Энэ үед Жунин гэнэт ус тасарсанд гайхан нүдээ нээх гэж оролдходнэг нүд рүү шампунь нь орчихов. Жунин амандаа хараал урсган гараараа кртаныг байн байн оролдож байлаа.
Жунин- юу вэ? Ус тасарчихаж байгаа юм уу? новш ... гэж үгэлсээр үсээ алчуураар ороон бие дээрх савангаа арай гэж арилгаад нэг нүдээ анисаар буйдан дээр суугаад арай гэж тайвшираад гал тогоо орон шилэн савтай усыг аван нүдээ усаар зайлхад хөндүүрлэж өвдөх нь гайгүй болсон ч нүд нь сайн нээгдэхгүй байлаа. толинд хархад нэг нүд нь яг л өвдөг гарсан юм шиг хавдаад улайчихсан байлаа.
Жунин-ҮГҮЙ ЭЭ... миний сайхан нүд ийм ч болчих гэж хараал идсэн шампунь гэсээр уурлан орилж байгаад гэнэт нэг зүйл санан гэрээсээ гаран орцонд байдаг усны тоолуурын өрөө лүү очин гэрийнхээ тоотыг харвал усных нь крантыг хаачихсан байлаа.

Жунин-Дүрин-н хийсэн хэрэг байх нь ээ... үзэлцэх үү гэж байгаа юм биз дээ? гэсээр кодыг нь хийж ороод хэдэн секунд болоод буцаад гарч ирэн үүднийх нь кодыг сольчихоод Дүрин- лүү
-орой гэртээ уулзъя хонгор минь гэж зурвас биччихээд живүүн инээмсгэлэл тодруулсаар орлоо.
Энэ үед нөгөө талд Дүрин
-орой гэртээ уулзъя хонгор минь гэнэ үү?ХОНГОР МИНЬ гэнэ ээ? Муу мэдрэл хар нүүрс галд шатаачих юмсан гэсээр уурлан хумсаа мэрж байлаа.
Тэр хоёр анх яаж танилцсан вэ гэхээр ....
Дүрин онгоцны буудал дээр буугаад цээж дүүрэн амьсгаа авчихаад цүнхээ түрсээр такси барихаар буудалаас гарлаа.
Дүрин такси такси гэж гараа өргөж байхад араас хэн нэгний шүгэлдэх дуу гарсан ч Дүрин тоосонгүй такси барих гэж оролдоно.
-харваас солонгос хүн бололтой.миний машинд суучих гэх хоолойг сонсоод Дүрин эргэж харлаа.
Хамгийн түрүүнд нүдэнд нь туссан зүйл бол түүний хөрслөг бор арьс байсан юм. Богино дух руугаа унжсан үс зузаан уруултай таксины жолооч гэж хэлхэд хэцүү тийм нэг хүн байсан юм.
Дүрин-АНУ-д надаас өөр Солонгос хүн ирж байгаагүй биш дээ ямар... тэгээд ч өөрөө таксины жолооч шиг харагдахгүй байна. гэсээр эргэж харан такси зогсоох гэж гараа өргөнө. Гэнэтхэн замын цаанаас баахан хар хувцастай хүмүүс гарч ирээд Дүрин лүү ширтээд эхлэв. Дүрин эхэндээ нэг их юм бодоогүй ч сүүлдээ айж эхэллээ. Тэгтэл өнөөх залуу
-*англиар* хатагатай та такси захиалсан биз дээ? гэж хэлээд Дүрин-ээс ачааг нь аваад машиныхаа багажинд хийчихлээ.
Дүрин-би такси захиалаагүй ялангуяа чам шиг ийм хар арьстай жолоочтой таксинд суухгүй
Жунин-АНУ-д арьс өнгөөр ялгаварлах хориотой байдаг юм шүү.бүдүүлэг хатагтай минь гэсээр Дүрин-н гараас атган машиндаа суулгачихлаа.
Дүрин-чи намайг сонирхоод байгаа юм уу?
Жунин-*ёжой инээх* чам шиг хөлдүү бүсгүйчүүд миний стиль биш ээ гэсээр машинаа асаан хурдлан давхилаа.
Дүрин- энгийн нэг такси гэхэд арай хурдтай явж байх чинь чи арай өөрийгөө такси киноны гол дүрээр төсөөлдөг юм биш биз?
Жунин-би...... за яахав би энэ удаа тэвчлээ.
Дүрин-намайг буулга яг одоо гэхэд Жунин толиндоо харж байгаад дараа хэрвээ чам дээр хэдэн хүн ирээд миний зургийг харуулаад таних гэж асуувал үгүй гэж хэлээрэй.
Дүрин-би угаасаа чамайг танихгүй машинаа зогсоо гэхэд Жунин гэнэт жолоогоо хажуу тийш нь дараад замын хажуугын зогсоолд зогсохдоо огцом тоормослоход Дүрин урд суудлын дэрийг очоод мөргөчихлөө.
Дүрин- чи одоо хэн гээч хараал идсэн амьтан бэ?? жолоо ч барьж мэдэхгүй муу жулдрай гэсээр ууртайхан машинаас нь буун өөр таксинд суун явсаар хэдэн сар түрээслэсэн гэрийнхээ гадаа ирээд л ачаагаа саналаа..
Дүрин-өөө муу хараал идсэн хар нүүрс хаанаасаа гарч ирсэн хэн болчихоод хүний замд гарч ирж гай болоод байгаа юм гэсээр уурлан гэр лүүгээ орлоо.....
Буцаад одоо үе
Дүринд өнөөдөр үнэхээр хүндхэн өдөр байсан болохоор ямар ч хүчгүй бослон амьтан гэрийнхээ гадаа ирэн кодоо хийтэл буруу байна гэсэн алдаа заахад Дүрин гайхан зөв давхар дээр буусан эсэхээ шалган бас гэрийнхээ тоотыг ч шалгахад бүгд зөв байлаа.
Дүрин-ямар хараал идмэр нь вэ? гэсээр ахин кодоо хийхэд бас л болсонгүй. Гэнэт Жунин-г санан
Дүрин- ХӨӨЕ, КИМ ЖУНИН ХААЛГАА ОНГОЙЛГО. Гэхэд чимээ байсангүй.
Дүрин-ХӨӨЕ МУУ ХАР НҮҮРС МИНЬ ЭНЭ ЧИНЬ МИНИЙ ГЭР БОЛОХООС ЧИНИЙ ГЭР БИШ ШҮҮ. Гэх мэтээр орилон хаалга нүдхэд доор байдаг хамгаалалтын албаны хүн ирлээ
Х.А.Х-Юн хатагтай ямар нэгэн асуудал гараа юу?
Дүрин-тийм ээ нэг хар нүүрс гэрт минь орчихоод гардаггүй
Х.а.Х- гэхдээ та ингэж их чимээ гаргаж болохгүй ээ,хөршүүд чинь гомдоллоод байна.
Дүрин-ахаа,энэ хаалгыг онгойлгоод өг.
Х.а.Х-танд карт чинь байхгүй гэж үү? Кодоор эсвэл тэр картаар онгойх боломжтой
Дүрин-*нүдээ анин амьсгаа авах*надад яг одоогын байдлаар аль нь ч алга гэсээр утсаа гаргаж ирэн Жунин луу залгалаа.
Даанч Жунин утсаа авсангүй.
Дүрин-ХӨӨЕ МУУ НҮҮРС МИНЬ БИ ЭНЭ ХААЛГЫГ ЭВДЭЖ ОРЖ БАЙГААД ЧАМАЙГ ГАЛД ШАТААХ БОЛНО ДОО гэж орилход хөршүүд нь гэрээсээ гарч ирэн хэрэгт дурлан харж байлаа.
Хөрш нэг-юу болсон юм бэ?
Дүрин-*худлаа уйлах* эгч ээ миний нөхөр намайг араар тавьж байна. тэгээд л хаалгаа онгойлохгүй байгаа бололтой ТТ.ТТ
Хөрш хоёр-омона тийм үү? Яадаг хөгийн новш вэ гэсээр гэртээ орчихоод тун удалгүй гарч ирэхдээ гартаа цагаан хоолой барьчихсан байлаа.
Хөрш хоёр-алив бүгдээрээ гол талбай руу гэхэд тэнд байсан тав зургаан эгч бүгд дор бүрнээ юм ярин шаагилдсаар лифтэнд суулаа.
Ким Жунин чиний хөрслөг бор арьс улайхаараа ямархуу болдогийг харъя лдаа гэсээр байрныхаа голд очход хөрш эгч цагаан хоолойгоо Дүрин-д өглөө
Дүрин цагаан хоолойг асаан- КИМ ЖУНИН ЧИ МУУ НАМАЙГ ХУУРЧ БАЙСНЫГ БИ МЭДЭХГҮЙ ГЭЖ БОДОО ЮУ? МИНИЙ ГЭРТ ӨӨР ХҮҮХЭНТЭЙ ЗАВААРЧ БАЙХ ГЭЖ ДЭЭ МУУ ӨӨДГҮЙ АМЬТАН ЯГ ОДОО ТАГТАН ДЭЭР ГАРЧ ИР гэхэд Дүрин-н байрынхан бараг бүгдээрээ тагтан дээрээ гарч ирлээ. Харин жунин л байсангүй.
Дүрин*ахин цагаан хоолойгоор*- КИМ ЖУНИН БИ ЧАМАЙГ ДОТОР БАЙГАА ГЭЖ МЭДЭЖ БАЙНА. ЭСВЭЛ ЧИНИЙ ҮНЭН ТӨРХ ХЭН БОЛОХЫГ ЭНД БАЙГАА ХЭДЭН ЗУУН ХҮНИЙ ӨМНӨ ХЭЛЧИХ ҮҮ? Гэхэд Жунин толгой дэээрээ хөөстэй дээгүүрээ нүцгэн чигээрээ тагтан дээрээ гарч ирлээ.
Дүрин *амандаа*-ахиад л би ялчих шиг боллоо доо ХАР НҮҮРС гуай гэж хэлээд зивүүн гэгч нь инээж байлаа.....
сайн уу? ххихих Дүрин Жунин хоёрын адал явдалд тавтай морил
