ТӨГСГӨЛ
Дүрин эргэж хараад юундаа намайг дагаад байгаа юм!
Жунин-би чамтай хамт унтмаар байна!
Дүрин-мэдрэл чинь муудчихаа юу? Эсвэл ямар нэгэн муудсан юм идчихсэн юм уу? гэсээр өрөөндөө ороод хаалга тас хийтэл нь хаалаа. Жунин ингэж л байж намайг тоох юм байх даа гэсээр санаа алдчихаад ус болон олс зөөж эхэллээ.
Энэ үед Жиэ өрөөнөөсөө гарч ирээд Жунин-г хараад
-юу хийж байгаа юм?
Жунин-Нүүна! Таны дүү чинь намайг ингэхээс нааш надад анхааралаа хандуулахгүй юм гэхэд Жиэ инээмсэглэн толгой дохиод ариун цэврийн өрөө лүү орлоо.
Энэ үед Жунин Дүрин-н өрөөний хаалганы дээр савтай ус аа байрлуулаад олсоор хаалганых нь бариултай холбочихлоо.
Жунин-чиний дайралтанд би хэзээ бэлэн шүү.сайхан амараарай нархаан гэж шивнээд өрөө лүүгээ явлаа.
Энэ үед Дүрин
Өрөөндөө орж ирэн хэрхэн уралдах талаараа бодол болон зогсож байтал доошоо юм гоожих нь мэдэгдэн харвал улаан өнгийн зүйл байлаа!
Дүрин-одоо л биш шүү гэсээр ариун цэврин өрөө лүүгээ орон хэрэглэл хайсан ч дуусчихсан байлаа.
Дүрин-дэлгүүр л гарахаас даа гэж хэлээд цамцаа аван хаалгаа онгойлгон гартал дээрээс нь хүйтэн ус асгарах нь тэр.
Дүрин- хараал идсэн хар нүүрс гэсээр үгэлсээр өрөөндөө орон үсээ дээш боогоод хувцасаа солиод дэлгүүт орохоор гарлаа.
Дэлгүүр орон хэрэглэлээ авчихаад бичүүлэх гэж байтал нэг жаахан жаал хүү ээжээсээ тэсэрдэг жижиг тоглоомон динамит авч өгөхийг гуйж байхыг хараад түүний толгойд Жунин-аас хариу авах гайхалтай боломж гэж бодсоор 10н ширхгийг авлаа. Гэртээ орж ирээд усанд орчихоод Жунин-н ордог ариун цэврийн өрөөнд авсан динамитуудаа байрлуулаад орох л юм бол шууд өөдөөс нь буудахаар болгон бэлдэж орхиод өрөөнийхөө хаалганд жаахан завсар гарган Жунин-г ариун цэврийн өрөө лүү орохыг хүлээн харан сууж байтал Ишин өрөөнөөсөө гарч ирэн хар гүйхээрээ ариун цэврийн өрөө лүү орход түс тас чад пад хийх чимээ болон Ишин-н орилох чимээ гарна. Энэ бүхэн дэндүү хурдан өрнөсөн учир Дүрин юу ч ойлгож амжаагүй байлаа.
Жунин Жиэ хоёр өрөөнөөсөө гарч ирхэд Ишин яг л буудуулчихсан мэт хамаг хувцас нь урагдчихсан нүүр нь хөө болчихсон гарч ирхэд Дүрин сэмээрхэн хаалгаа хаахад Жиэ
-Яа! Юн Дүрин чи Жунин-аас хариугаа авах ёстой биз дээ Ишин уббагаас биш!!
Дүрин өрөөнөөсөө-бүтэлгүй царайлчихаад хэн наадахыг чинь хар нүүрсээс өрсөөд тийшээ яваад орчихно гэж мэддэг юм.хэмээн орилов
Жунин-хён уучлаарай би таниас түрүүлж орох хэрэгтэй байж.
Ишин-за зүгээр дээ,гэхдээ та хоёр хоорондоо дайсагналцаад байгаа юм уу?
Жунин-үгүй дээ зүгээр л тоглож байгаа нь энэ гээд инээв........
Компани дээр
Дүрин болон Ишин,Жиэ гурав бие биелүүгээ харан толгой дохьсоор захирал гэсэн бичигтэй хаалгыг тогшоод орлоо.
Удалгүй өвөө нь чанга чанга хашгичах дуу сонсогдож эхлэв.
Дүрин-өвөө гол нь тайван даралт чинь ихэснэ шдээ.
Жиэ-өвөө энэ бүгд миний сонгох жаргалтай зам мөн гэдэгт итгэлтэй байгаа болохоор битгий эсэргүүцээч дээ.
Би-хэрвээ та энэ хоёрыг зүгээр өнгөрөөх юм бол би сохор болзоонд чинь явья. гэхэд өвөө нь сая л нэг санасан зүйлээ авсан мэт чимээгүй толгой дохиод
-сохор болзоонд явах хэрэггүй ээ, харин гэж хэлхэд хаалга тогших дуу гарч Жунин ороод ирлээ.
Өвөө-түүнтэй гэрэл.
Дүрин- ЮУ!?!! ӨВӨӨ ТА НАРАНД ЦОХИУЛЧИХСАН ЮМ УУ? БИ ЯАХААРАА НААД ХАР НҮҮРСТЭЙ ЧИНЬ ГЭРЛЭХ ЁСТОЙ ГЭЖ ҮГҮЙ ЭЭ ЧАДАХГҮЙ.
гэхэд өвөө нь
-тэгвэл Ишин Жиэ хоёрыг би зөвшөөрөхгүй.
Жунин-чи намайг үзэн яддаг юм уу?
Дүрин-мэдээж -_-
Жунин-би яасан болоод!?
Дүрин-битгий л эхэлж үзээрэй дээ Ким Жунин...
Эцэст нь Дүрин буулт хийж Жунин тэр хоёр гэрлэхээр болсон юм.
Хуримын өдөр
Дүрин хүлээлгийн өрөөнд цагаан хуримын даашинзтай сууж байгаад тэнд байсан үйлчлэгчээс
-энд арын хаалга гэж байдаг уу?
Үйлчлэгч- байхгүй ээ.эзэгтэй.
Дүрин-ТТ.ТТ
хуримын ёслол бялууны байлдаанаар дууссан ч Дүрин Жунинтай гэр бүл болсондоо харамсахгүй байлаа.
Жунин-ингэж нэг чамайг өөрийн болгодог юм байж гэж хэлэн тагтан дээр зогсож байсан Дүрин-н араас тэврэн хэллээ.
Дүрин-надаас холдож үз муу шалиг гахай
Жунин-энэ хүртэл би зөвхөн чиний төлөө л байсан цаашид ч байна.
Дүрин-ингэхэд Хёорин эгч яагаад буцаж ирэхгүй байгаа юм.
Жунин-чамайг унтаж байх хооронд би бүгдийг зохицуулсан болохоор л
Дүрин-надад гомдож байгаа болов уу
Жунин-үгүй дээ.бид хоёрт аз жаргал хүсэж байсан.
Дүрин-ммм
Жунин-би анхнаасаа л чамд хайртай байсан
Дүрин-би чиний амийг аварсан болохоор л ингэж хэлж байгаа байх! Ягаан ирвэсүүдээс яаж салах тухайгаа бодох хэрэгтэй
Жунин-би чамд үнэнээ хэлвэл чи намайг боож унагаах байхлдаа гэхдээ хэлэх хэрэгтэй байх Хёорин эгч ягаан ирвэс гээд бүгд миний хөлсөлж авсан хүмүүс байсан юм! Чамтай хамт өнгөрөөсөх тэр шөнөөс хойш чамд ухаангүй дурлачихсан учраас чамайг өөрөөсөө холдуулахгүйн тулд бүгдийг яг жинхэнэ мэтээр зохиосон юм
Дүрин эргэж хараад түүний эмзэг цэг лүү өшиглөчхөөд
-муу худалч амьтан гэтэл би тэд ирээд чамайг аваад явчихвал яана аа гэж санаа зовж л байдаг. ...
Жунин-би чамд хайртай
Дүрин- ____I___
