25 страница6 июня 2019, 09:55

Part 25

Бэкхёны талаас:

Бүгд: хайчих гэж байгаа юм "ардаас орилох"

Би: би зүгээр болохоор санаа зоволтгүй "гээд гүйлээ"

Би хар хурдаараа Сүжиний байгаа газар уруу гүйлээ. Дотор минь маш олон бодол эргэлдэж байлаа тэр намайг хуурсан гэвч яагаад тэгж их уурладаг билээ Анимус бас.....Намиг ална гэсэн арай Нами бидний дунд яс хаясан юм биш биз???...мэдэх юм алга бас хүүхэд минь зүгээр болов уу? эсвэл огт байхгүй юм болов уу?...миний дотор сахиусан тэнгэр Бэкхён, ад чөтгөр Бэкхён хоёр тэмцэлдсээр...

Сахиусан тэнгэр Бэкхён: чамайг хуурсан эмэгтэй Сүжин лав биш тэр чамд хязгааргүй их хайртай чиний насан туршдаа хамт байх хүн бол зөвхөн Сүжин гэж байлаа

Харин ад чөтгөр Бэкхён: Сүжин бол хуурамч амьтан чамайг ашиглаж байсан түүнийг нь ч чи сонссон бас харсан та хоёрт хүүхэд байхгүй чи бол түүний утсан хүүхэлдэй гэж шивнэсээр.......

Миний дотор сайн муу талууд минь тэмцэлдсээр харин би Сүжин рүү гүйж байлаа...хүмүүсийн анхаарлыг татахгүйн тулд үл үзэгдэгч болон Сүжин дээр очлоо тэр яг л ухаан мэдрэлгүй алуурчин робот мэт болсон байх бөгөөд намайг харж байгаа хэдий ч танихгүй зөвхөн Анимус Намиг олно гэж алхсаар...

Би: хайраа "урд нь ирэх"

Сүжин: "над уруу харснаа" чи Анимус биш "гэж хэлээд миний хажуугаар гаран алхлаа"

Түүний нүд нь асаж буй гал мэт гэрэлтэж байгаач харцнаас нь зөвхөн хоосон хөндий л мэдрэгдэж байлаа. Ухаан санаанд нь зөвхөн өшөө авах гэдэг бодлоос өөр ямар ч бодол байхгүй болсон байгаа нь илт намайг ч танихгүй зөвхөн урд байгаа зүйлсээ харан бас харцаараа Анимусыг хайна

Би дахин түүний урд гаран замыг нь хааж зогслоо

Сүжин: МИНИЙ ЗАМААС ХОЛД ЧИ АНИМУС БИШ БАЙНА ГЭЖ ХЭЛСЭН БАЙХАА ХОЛДОХГҮЙ БОЛ ЧАМАЙГ АЛАХААС ӨӨР АРГАГҮЙ "гээд над уруу дайрахаар оролдох үед нь би яах ёстойгоо мэдэхгүй байсан болохоор шууд л очоод уруул дээр нь үнсчихлээ"

Би түүнийгээ тэврэн үнссээр харин Сүжин миний тэврэлтээс мултрах гэж байдгаараа хичээнэ

Би түүнээсээ уруулаа салгаад улам чанга тэвэрлээ: хайр нь байна Бэкхён байна миний хайр одоо тайвшир хайрыгаа таньж байгаа биз дээ би байна аа Бэкхён байна Сүжиний хайртай залуу хөөрхөн хүүхдийнх нь аав Бюн Бэкхён байна хайраа одоо тайвшир тэгэх үү? Хайраа...хайраа...хайраа "гэж тасралтгүй шивнэсээр түүний нүд үс нь зүгээр болж"

Сүжин: хай-раа "хоолой нь сааралтан намайг зөрүүлэн тэвэрлээ"

Би: хайраа үл үзэгдэгч бол тэгэхгүй бол дэндүү олон хүн чамайг харж байна хоёулаа эндээс холдох хэрэгтэй

Сүжин үзэгдэхгүй болох үед тэнд байсан бүх хүмүүс дуу алдан ам амандаа орилолдсоор бас одоо л нөгөө танк онгоц зэрэг нь ирж байгаа бололтой бөөн сүр юмнууд харагдаж байлаа цэргүүд тэнд байгаа хүмүүсийг тараан хотыг тайван байдалд нь оруулах гэж их л хичээж байна....

Сүжин эргэн тойрноо хараад нүднээс нь том том нулимс унана

Би: хайраа яагаад уйлаад байгаа юм бэ? "тэврэх"

Сүжин: би.....би өмнөх шигээ өөдгүй мөсөн зүрхтэй мөсөн хатан болчихсон байна ш дээ "уйлах " ХАРААЧ БИ БҮХЭЛ БҮТЭН ХОРООЛОЛ ҮГҮЙ ХИЙСЭН БАЙНА БАС ХҮН АЛЧИХСАН БАЙНА ХҮН АЛСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ ААААА "нүүрээ даран газар суулаа"

Би түүнийгээ тэврээд: энэ бол зүгээр л зүүд, хар дарсан зүүд гээд л бодчих чамд минь ямарч буруу байхгүй чи минь энэ ертөнцийн хамгийн сайн эмэгтэй чи минь буруугүй ямар ч буруу байхгүй

Сүжин: хайраа би дахиад л нүгэл хийчихлээ бидний хүүхэд ээжийгээ ямар аймаар хэрцгий араатан гэдгийг мэдчихлээ ш дээ одоо би яах болж байна ииии хүүхэд минь надад дургүй болчихсон байвал яах юм бэ?? "миний энгэрт наалдан ихэр татан уйлсаар"

Би: хүүхэд минь ээждээ маш их хайртай, чи минь ямар ч буруугүй тийм болохоор хүүхэд минь чамайг хайрласаар байх болно

Сүжин: иииииииииииииии чи эргэн тойрноо хар л даа ямар аймшигтай болсныг

Би: хоёулаа энэ газраас явъя миний хайр юу ч битгий хар харахгүй байхад л болно "ороолтыг нь аван нүдэнд нь болоо тэгээд Сүжинийг хоёр гар дээрээ өргөөд тэндээс явлаа харин Сүжин чимээгүй уйлсаар"

Сүжиний гэрт очих гэсэн боловч тийм юм харсан тэр гэрт дахиж очих хүсэл байсангүй тиймээс аавын зуслангийн байшинд очлоо........

Миний талаас:

Бэк: одоо жоохон амраад ав "нүдний боолтыг нь авах"

Нүдээ нээхэд огт танихгүй газар байлаа

Би: би хаана байна аа?

Бэк: аавын зуслангийн байшинд энд бидэнд хэн ч саад болохгүй бас чи сайн амарч болно "Сүжиний нүд нь байдгаараа улайчихсан царай нь цонхийж уруул нь хатсан их л муу харагдаж байлаа"

Би: тэр хүүхэн би биш

Бэк: юу?

Би: миний өрөөнд тэр залуутай байсан хүүхэн би биш

Бэк: чи биш юм бол яаж мэдэж байгаа юм тэр гэрт 3 хүн л байсан

Би: би тэр бүх зүйлийг харж байсан Анимус Нами хоёр биднийг ийм байдалд оруулсан чиний харсан Сүжин бол би биш Нами байсан

Бэк: юу?

Би: яагаад надад итгэхгүй байгаа юм? Би биш гээд байна БИ БИШ АНИМУС НАМАЙГ ОЧИХГҮЙ БОЛ ЧАМАЙГ АЛНА ГЭСЭН ТЭГЭЭД Л БИ ТЭР ГАЗАР ОЧСОН ГЭТЭЛ НАМАЙГ НЭГ ӨРӨӨНД ТҮГЖЧИХСЭН БИ ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙСАН ИИИИ ЧАМ УРУУ ОЧИХЫГ.......... НААД ХҮҮХЭН ЧИНЬ БИ БИШ НАМИ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ЯМАР ИХ ХҮССЭН ГЭЭЧ ИИИИИ НАДАД ЯАГААД ИТГЭХГҮЙ БАЙГАА ЮМ БИ БИШ ГЭЭД БАЙНА БИ БИШ БИШ БИШ БИШ ГЭЭД БАЙНА "уйлах"

Бэк: ойлголоо ойлголоо одоо тайвшир "намайг тэвэрлээ"

Би: чи итгэхгүй л байна ш дээ хүн биш гээд байхад ииии "нуруу руу нь цохих"

Бэк: итгэж байна аа одоо битгий уйл "үсийг минь илэн тайвшруулсаар"

Би: чи ч гэсэн мангар мэдэв үү?? Хичээн гадна төрх нь адилхан ч гэсэн байгаа байдал нь шал өөр байхад ялгадаггүй юм уу? иииииии "уйлсаар"

Бэк: уучлаарай хайр нь хардсандаа болоод ухаанаа алдчихсан юм шиг байна уучлаарай "нулимс арчих"

Би: чи ёстой мангар за юу үхсэнээ хийж гэнэтийн бэлэг барих гэж гардаг юм хажууд минь л байж байхгүй "хошуугаа унжуулаад нусаа татах"

Бэк: уучлаарай бүгд хайрынх нь буруу

Би: үгүй чиний буруу биш Анимус Нами хоёрын буруу "хошуугаа унжуулах"

Бэк: тийм ээ тийм тэр хоёрын л буруу хэхэ "уруул дээр шоб хийтэл үнслээ"

Би: хайртай шүү чамайгаа алдчихлаа л гэж бодлоо "тэврэх"

Бэк: би ч гэсэн чамайгаа алдчихлаа гэж ямар их айсан гээч Намиг чамайг байна гэж андуураад хууртчихлаа гэж бодож байхдаа хүртэл чамайг хайрласаар л байсан хайрлахаа зогсоож огт чадахгүй байсан хайрлаад л хайрлаад л байсан "намайг тэвэрсээр"

Би: мангар

Бэк: бас яагаад вэ?? "надруу харах"

Би: тэгж их хайрлахаар чинь чи л өөрөө шаналдаг юм байгаа биз дээ? арай бага хайрлахад яадаг байна аа "Бэкхёнруу харах"

Бэк: үгүй дээ харин ч чамайг хайрлах хайраас болж өвдөх өвдөлт хүртэл надад үнэтэй "инээх"

Би: ёстой мангар хэхэ

Бэк: хэхэ хайр нь хоол хийгээд өгье миний хайр амарч бай за юу

Би: за за "би зурагт асаатал би гарч байлаа"

Мэдээгээр:

Сөүл хотыг үймүүлж сандаргаад байсан харь гаригийн бүсгүй болох галт бүсгүй гэгдэх үл таних эмэгтэй бүтэн хороолол устган 8 хүний аминд хүрсэн бөгөөд саяхан буюу 16 цагийн үед үл мэдэгдэх байдлаар алга болжээ. Анх гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болсон нь хүмүүсийг гайхшралд оруулаад байна. Засгийн газраас устаж үгүй болсон хороололд шинэ хотхонууд барьж хуучин амьдарч байсан хүмүүсийг нь оруулахаар болжээ. Мөн амь насаа алдсан иргэдийг хүндэтгэлтэйгээр оршуулан ар гэрт нь тэтгэмж өгөхөөр болсон байна, гэнэт алга болсон бүсгүй дахин гарч ирж болзошгүй хэмээн үзэж зарим иргэд Сөүлийг орхин нүүж байна харин батлан хамгаалах яамнаас бүсгүйг хот даяар хайж байгаа бөгөөд бүсгүй яг л тоос мэт замхран алга болжээ. Одоо та бүхэндээ бүсгүйн алга болж буй бичлэгийг үзүүлье

Бичлэгийн тайлбар:

За та бүхэн харж байгаа байх өмнөх шигээ огт зогсохгүй дайрч байсан бүсгүй ямар нэг юмыг харан түр зогсоод бас тэр зүйлтэйгээ ярилцаж байгааг харж байгаа байхаа дараа нь бүсгүй уурлан ямар нэг юм руу дайрах гэж байсан боловч тэр зүйл нь бүсгүйг хүлсэн ч юм уу ямар ч байсан хөдөлгөөнгүй болгосон байгаа юм бүсгүй өөрийг нь барьж байгаа зүйлээс мултрах гэж хичээх боловч дийлэхгүй бууж өгч хөдөлгөөнгүй болоод тун удалгүй агаарт замхран алга болж байгааг та бүхэн харлаа. Хүмүүсийн таамаглалаар бол бас нэг харь гаригийн үл үзэгдэгч биет бүсгүйг дэлхийгээс авч явсан гэж ярьцгааж байна. Яг юу болсон бүсгүй хаашаа явсан нь тайлагдашгүй нууц биз ээ одоо бүсгүй амьд уу үхсэн үү? Дэлхий дээр байгаа юу эсвэл өөрийн гариг руугаа явсан уу? гэх зэрэг мянга мянган асуулт л хүмүүс бидэнд үлдлээ. . . гэсэн мэдээ гарч байлаа

Би: "нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлгэнэн би хүн алчихсан нэг ч биш 8 хүн шүү дээ тэр хүмүүсийн ар гэрийнхэн одоо ямар их шаналж байгаа бол гэж бодохоор л дотор харанхуйлж байлаа "

Бэк: хайраа хоол болсон шүү "инээх"

Би: .............

Бэк:хайраа яасан бэ? "тонгойгоод над уруу харлаа" дахиад уйлаад байгаа юм уу?

Би: хайраа би 8 хүн алчихсан байна надаас болж хэдэн хүүхэд аав ээжгүй болж бас хэдэн аав ээж үр хүүхдээ алдсан бол "уйлах"

Бэк: битгий зурагт үз чамд минь буруу байхгүй гэж хэлсэн биз дээ зүгээр л ухаан санаагаа алдаад л тийм зүйл хийчихсэн хэрэг буруутай гэвэл Анимус Нами л байх одоо битгий энэ зүйлийн тухай бод толгойноосоо бүр мөсөн арчаад хая за юу

Би: яаж арчих болж байна ЯАЖ "цөхөрсөн царай"

Бэк: хүүхдийнхээ тухай бас миний тухай л бод өөр юуны ч тухай бодож болохгүй шүү

Би: за "нулимсаа арчих"

Бэк: сайн байна одоо хоолоо идье миний үр бас өлсөж байгаа биз дээ "гэхэд хүүхэд маань шар өнгөөр гэрэлтлээ" тээр харж байна уу манай бяцхан үр маань өлсчихсөн байна

Би: "үл ялиг инээмсэглээд " за за хоолоо идье

Хоолны ширээний ард:

Бэк: ааа гээрэй "хоол халбагадаж өгөх"

Би: за болио ичмээр юм

Бэк: хэнээс ичээд байгаа юм??? 0_О

Би: энэ хүнээс"гэдэс рүүгээ заах"

Бэк: хахаха манай хүүхэд нялуун юманд дуртай за ааа гээрэй "хоол өгөх"

Би: ааа "идэх Бэкхён намайг өнөөдөр болсон зүйлийн тухай бодуулахгүй гэж их хичээж байлаа би ч бодохгүй байгаа дүр эсгэн гаднаа инээх боловч сэтгэл дотор минь аймшигтай их шаналал байсаар"

25 страница6 июня 2019, 09:55