8 страница6 июня 2019, 09:30

Part 8

Анимус: за боль доо түрүүхэн л үнсүүлээд ямар их догдолж байгааг чинь хараагүй гэж бодоо юу бас тэр залуу чиний хараалыг тайлж чадаж байна лээ тийм үү ганц үнсүүлээд л бараг өмнөх шигээ хөөрхөн болсон байна гэхдээ харамсалтай юм аа мөсөн хатан маань арай гэж жинхэнэ хайраа олж байхад одоо би чамайг алах гэж байдаг хаха сансрын сүүн зам мөсөн хатны цусанд будагдах нь ээ санаа зоволтгүй дээ би чамайг удаан зовоохгүй хурдан дуусгах болно "гээд над уруу ойртоно"..................

8-р хэсэг

Би айсандаа арагшаа болсоор хананд туллаа. Зугтах газаргүй болсон тул түүний хийх гэж байгаа зүйлээс, хийж байгаа хөдөлгөөн бүрээс нь айж түүнийг гар хөлийг дагуулан харна. Гараа хөдөлгөх бүрд нь цочиж хэзээ намайг алах бол одоо яах бол гэсэн айдас намайг бүчсээр.

Миний энэ байдал Анимусыг илүү хөгжөөж байгаа бололтой намайг харан инээд алдсаар: энэ үзэсгэлэнтэй бүсгүйг алах жаахан хайран л юм уг нь 10000н жилийн өмнө чи миний гэрлэх саналыг хүлээн авсан бол ийм байдалд орохгүй байсан юм намайг чамд ямар их хайртайг мэднэ биз дээ "миний уруулыг эрхий хуруугаараа зөөлөн илнэ" гэхдээ одоо бол чамайг алах шалтгаан нэгээр нэмэгдсэн бүр маш том шалтгаан шүү учир нь чи намайг хогоос долоон дор үзсэн байж тэр муу юу ч биш хүнд сэтгэлээ өгсөн чинь чиний хамгийн том алдаа чи минийх л биш бол өөр хэнийх ч болохгүй"гээд миний зүрх рүү шидийн хүчээ чиглүүллээ /бид хүнээс өөр хүн бол хаанаа ч бай том гэмтэл авсан л бол үхдэг харин бид зүрх нь л гэмтээгүй бол бүх мөчийг нь тастсан ч хамаагүй амьд л байдаг тиймээс бид бие биенээ алахын тулд заавал зүрхийг нь үгүй хийдэг/ шидийн хүч улам томрон хүчээ авсаар зүрхийг минь нэвтлэх үед эцсийн мөчдөө би зөвхөн түүнийхээ тухай бодлоо............... "

Бэкхёны талаас:

Би эмнэлгээс гаран дромруугаа явахдаа яагаад ч юм зөвхөн түүний тухай л бодно түрүүний гал халуун үнсэлт толгойд минь эргэлдсээр. Түүнийг үнсэх үед ямар мэдрэмж төрсөн гэдгээ үгээр хэлж чадахгүй нь өмнө нь маш олон эмэгтэйг үнсэж үзсэн гэтэл түүнийг үнсэх үед хэнээс ч мэдэрч байгаагүй тэр мэдрэмжийг мэдэрсэн бүр Намиг үнсэх үед ч тийм мэдрэмж төрдөггүй нь хачирхалтай, магадгүй тэр харь гаригийн хүн болохоор тэр юм болов уу??.Яагаад тэр надад бусдаас өөр санагдаж бусдаас өөр мэдрэмжийг өгнө вэ? иймэрхүү зүйлс бодон алхсаар нэг л мэдэхэд Дромдоо ирсэн байлаа.

Намайг гэрт ороход Кёнсүү: хаана байж байгаад ирэв ээ?? Хоолоо ид өлсөж байгаа биз дээ гэсээр угтлаа.

Сэүн хажуугаас нь: асуух юу байсан юм мэдээж л Намитайгаа л хамт байсан байж таараа ш дээ хэхэ гэсээр над уруу харан жуумалзана.

Кай утсаа оролдон намайг тоосон шинжгүй: тийм дээ өөр хаачих ч билээ, за за хоолоо ид эсвэл Нами чинь хоол өгсөн үү? гэж асуув.

Би: би Намитай байгаагүй ээ гэж хэлэхэд

Бүгд: тэгээд хэнтэй байсан юм??? гэсээр над уруу гайхан харлаа.

Би: Сүжин

Бүгд: WHAT!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Би: Сүжинтэй байсан

Сухо: тэр сонин охинтой яах гэж байн2 уулзаад байдаг юм бэ?? чиний амийг аварсан ч гэсэн хэт анхаарах хэрэггүй дээ тэр охин ямар сайн хүн биш Намиг чинь яалаа даа одоо хүртэл бодохоор л уур хүрээд байдаг юм муу зэвүүн амьтан гэсээр дургүй байгаа нь илт.

Сэүн бас чимээгүй байсангүй хөмсгөө зангидсаар: тийш дээ хачин үзлийн царайтай тэгээд ч бас яг тэр царай шигээ бодолтой охин

Би өөрийгөө яагаад байгааг ойлгосонгүй нэг л мэдэхэд Сүжинийг өмөөрсөн үг амнаас минь гарсан байв, Би: ТЭР ТИЙМ МУУ ХҮН БИШ ТЭГЭЭД Ч ТЭР ҮНЭХЭЭР ХӨӨРХӨН "уурлах"

Бүгд: 0.о

Лухан: хөөрхөн гэнэ үү? Тэр зүгээр л байдаг байгаадаа хараа нь согогтой болчихсон юм уу? хаашаа юм "Шиүминд шивнэх"

Шиүмин: мэдэхгүй ээ тэр охин нь амийг нь аврахдаа толгойг нь юманд цохичихсон юм биш үү "шивнэх"

Бүгд л ам амандаа бувтнана Бэкхёны хэлсэн үгэнд гайхна аргагүй шүү дээ тэд ямар Сүжиний жинхэнэ төрхийг харсан биш хэхэ

Кёнсүү: "бүлтэлзсээр" за за юу ч гэсэн хоолоо ид

Би: идэхгүй ээ унтлаа "өрөөлүүгээ явах"

Бүгд мөрөө хавчин гайхан үлдлээ

Өрөөнд:

Орон дээр хэвтэн өөрт тохиолдоод байгаа зүйлсийн талаар бодно би яг хэнд нь сайн юм болоо ингэж бодон хэвтэж байтал утас дуугарлаа

Би: байна

Нами: хайраа юу хийж байна?

Би: ммм өрөөндөө л юм бодоод хэвтэж байна

Нами: юуны тухай вэ? Арай намайг бодож байсан юм биш биз хэхэ

Би: а...аан т..тийм ээ чамайг бодож байлаа "хүчээр инээлээ яагаад ч юм сэтгэл догдлуулах юм огт байхгүй байх шиг ээ"Арай гэж худлаа үнэн хариулсан болж байгаад утсаа тасаллаа. 

Намитай ярилцах яриа тийм ч сайхан байхаа больсон бололтой. Сэтгэл хөдлөл, догдлол гэдэг зүйл сая огт байсангүй. Зүгээр л бүх зүйл хуурамч мэт утгагүй яриа.Хийх юмгүй хэвтэж байгаад яагаад ч юм Сүжинрүү МСЖ бичмээр санагдаад байсан болохоор эргэлзэж эргэлзэж МСЖ бичлээ.

Би: "юу хийж байна" хариу ирэхийг хүлээхэд 1 сек яг л нэг цаг мэт удаан өнгөрнө

Сүжин: "унтах гэж байна"

Би: "миний саналыг хүлээн авсан гэж ойлголоо шүү"яагаад ч юм өөрийн эрхгүй инээмсэглэнэ

Сүжин:................................

Би: "хүлээж аваа угийн чи надад дурлачихсан би мэднэ" магадгүй би Намид биш чамд сайн юм шиг байна

Сүжин: "за за сайхан амраарай" өөдгүй охин чинь угийн сайн юм байж яагаад ингэж үнэд ороод байдаг байна аа магадгүй давхар үерхье гэсэн нь таалагдаагүй байх л даа нээрээ ч тийм дээ ямар эмэгтэй хайртай залуугаа өөр эмэгтэйтэй хуваахыг хүсэх билээ маргааш ер нь Намигаас сална аа тэгээд албан ёсоор түүнээсээ үерхээч гэж гуйна хэхэ

Маргааш ЭНТ дээр:

Намигийн хамтлаг бэлтгэл хийж байгаа өрөө рүү очлоо. Олон зүйл бодож эргэлзсэнгүй шууд түүнийг дуудлаа.

Би: Нами түр надтай уулзаач

Нами: хайраа саналаа2 гэхэд ийм шууд байж болохгүй шүү дээ comeback-н бэлтгэлтэй байхад чинь гэхдээ би ч бас таныг санасан "намайг үнсэх гэж ойртох үед нь хойш ухарчихлаа" ахаа яагаад байгаа юм бэ?? 0.о гэсээр над уруу сонин харна.

Би илүү чухал харцаар түүнийг ширтээд: Нами сайн сонс юуны түрүүнд уучлаарай гэх нь зөв байх хоёулаа энэ хүрээд харилцаагаа дуусгая энэ нь дээр гэж бодож байна.

гэж хэлэхэд Нами итгэж ядсан байдалтай өөдөөс харан: юу ???? юу яриад байгаа юм бэ??? ахаа!!!!

Би өөрийгөө маш муу залуу гэдгийг мэднэ тийм болохоор нэг гүнзгий амьсгаа аваад бүгдийг хэллээ: намайг үнэхээр уучлаарай би өөр хүнд сайн үгүй сайн биш бүр дурлачихсан би одоо тэр хүнгүйгээр амьдарч чадахгүй ганцхан түүний тухай л бодож ганцхан түүнтэй хамт баймаар байна ганцхан түүнийг л хайрламаар байна. Би чамайг хураад байж чадахгүй нь тиймээс эртхэн хэлсэн нь дээр гэж бодлоо уучлаарай Нами хоёулаа салъягэж хэлэхэд 

Нами: та тоглож байгаа тийм үү??? Зүгээр л тоглож байгаа гэсээр нүднээс нь нулимс урсана

Би: битгий уйлаа над шиг өөдгүй амьтнаас болж битгий уйл чи ямар хөөрхөн сайхан сэтгэлтэй охин билээ дээ чамд надаас хэдэн зуу дахин илүү залуу олдоно би сайн мэдэж байна. Одоо намайг зүгээр л март бас дахин2 уучлалт хүсье уучлаарай "түүнийг тэнд нь үлдээгээд эргэж харалгүй явлаа ард минь уйлах чимээ сонсогдоно сэтгэл өвдөж байна гэхдээ би хайртай хүнтэйгээ хамт байхын тулд ингэхээс өөр аргагүй "

Би Сүжинд зориулан цэцэг боолгоод эмнэлэг явлаа одоо би түүндээ албан ёсоор үерхэх санал тавих гэж байна.Миний хийсэн алхам зөв байх гэдэгт итгэлтэй байна.Би хүмүүст танигдахгүй гэсэндээ бараг л нинжа шиг хувцаслаад эмнэлэг явлааЭмнэлэг дээр:Би: Сүжинаа "инээд алдан түүний өрөө лүү ортол тэр байсангүй сонин юм даа эмчилгээгээ хийлгэх гээд явчихсан юм байхдаа гэж бодон нэлээд удаан өрөөнд нь хүлээн суулаа тэр байдаггүй.Хий дэмий цонх ширтэн сууж байтал өрөөний хаалга дуугарлаа баярлаад хартал."

Би: сайн байна уу?? сувилагчаа Ким Сүжин хаана байгаа юм бол өрөөгөө сольчихсон юм уу?? эсвэл эмчилгээнийх нь цаг болчихсон юм уу??гэж асуухад 

Сувилагч: аан Сүжин уу?? тэр угаалгын өрөөнд орчихсон юм тэгээд өглөөнөөс хойш гарч ирдэггүй эмч бусад сувилагч нар бүгд ятгасан боловч бид нарыг яв гэж хөөгөөд хаалгаа тайлдаггүй ээ гэсээр санаа алдан угаалгын өрөө рүү харлаа.

Би: аан тийм үү?

Сувилагч: та нөгөө амийг нь аварсан дуучин Бэкхён мөн биз дээ?

Би: а..ан тийм ээ

Сувилагч: та их царайлаг шүү бас Сүжиний амийг аварсан үеэс чинь танай хамтлагийг сонсдог болсон үнэхээр мундаг хамтлаг бас их гоё дуулдаг "инээх"гэхдээ та ямар хэргээр??? гээд надаас хариулт хүлээн зогсоно.

Би: аан харин нөгөө амийг нь аварсан хүн маань яаж байгаа бол гээд л ганц удаа харах гэж ирсэн юм

Сувилагч: аан тийм байх нь ээ та ч сахиусан тэнгэр юмаа амийг нь аварна дараа нь бас зүгээр болсон байна уу? гэж санаа тавина "инээх"

Би: мэдээж ирэлгүй яах вэ дээ гэхдээ та намайг энд ирсэн талаар хэнд ч хэлж болохгүй шүү за зөвхөн та бид хоёрын нууц болог "wink"

Сувлагч: мэдээж миний ам цоожтой авдар л гэсэн үг "инээмсэглэх" аан та бас Сүжинийг угаалгын өрөөнөөс гараад ир гээд ятгаад өгөөч таныг гуйвал зөвшөөрөх байх

Би: тэгнээ та санаа зоволтгүй "инээх"Сувилагч: за би явъя даа "бөхийх" КИМ СҮЖИН ЭМ ЭЭ УУГААРАЙ ШИРЭЭН ДЭЭР ЧИНЬ ТАВЬЧИХСАН ШҮҮ "гээд гараад явлаа"

Би угаалгын өрөөнд дөхөж очоод: Сүжинаа одоо гараад ирээ би Бэкхён байна

Сүжин: чадахгүй ээ

Би: яасан бэ???? зүгээр гараад ирээ

Сүжин: би аймаар болчихсон чамайг айлгамааргүй байна чи одоо яв

Би: үгүй шүү заавал царайг чинь харж байж явна зүгээр гараад ирээ би чамайг 8 хөлтэй болсон байсан ч айхгүй болохоор гараад ир

Хаалганы түгжээ дуугаран тэр гарч ирлээ үнэнийг хэлэхэд жаахан цочсон ч тэр үнэхээр хөөрхөн харагдаж байлаа

Би: зүгээр л байна шүү дээ "инээх"

Сүжин: яаж зүгээр байхын ийм аймаар урт үс час улаан болчихсон бас миний нүдийг хар л даа яг одоо би алмасаас ч аймаар харагдаж байгаа биз дээ гэсээр хошуугаа унжуулан хөмсгөө зангидлаа. /тэр эгдүүтэй юм хэхэ/

Би: хэхэ би өмнө нь ийм хөөрхөн алмас харж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм аа хаха зүгээр байна аа сүүлийн үеийн охид үсээ улаанаар буддаг болсон шүү дээ тийм болохоор хүмүүс чамаас айхгүй за"түүний үс нь час улаан болчихсон бас нүд нь тод гэрэлтсэн улаан өнгөтэй болсон байлаа "

ийм үстэй гээд төсөөлөөрэй ххэ


Сүжин: тэгээд тэр охид чинь үсээ улаанаар будаад час улаан линз зүүдэг юм биш биз дээ "муухай харах"


Би: яг ч үгүй л дээ гэхдээ чи хар линз зүүж болно ш дээ


Сүжин: нээрээ тийм юм байна "инээх"


Би: тийм шүү бүх юм зүгээр байхад "гээд түүний уруул дээр нь үнслээ"


Сүжин надаас холдоод: яагаад зөвшөөрөлгүй үнсээд байгаа юм *чухал царайлах*


Би: уучлаарай чи улаан үстэй болчихсон чинь дэндүү эгдүүтэй харагдаад тэссэнгүй "инээх" гэхдээ яагаад гэнэт ийм өнгөтэй болчихсон юм??


Сүжин: өчигдөр орой нөгөө намайг багалзуурдаад байсан залуу намайг алах гэж ирсэн гэтэл алж чадаагүй хэдийгээр алж чадаагүй ч би ийм сонин улаан үс улаан нүдтэй болчихсон

Би: яг юу болсон юм?? Дэлгэрэнгүй ярь даа


Сүжин: өчигдөр..........

8 страница6 июня 2019, 09:30