Part 6
................: сонин юм даа яалт ч үгүй Мөсөн хатан мөн гэж бодсон юмсан сая яагаад хүчээ ашиглахгүй өөрийгөө золиослоод тэр залууг аварсан юм бол? тэр мөсөн хатан биш юм болов уу?? үгүй ээ тэр яалт ч үгүй мөн дөө өвдгөө хүрсэн урт хар үстэй бас үзэшгүй муухай царайтай бас тэр үзэсгэлэнтэй нүд.................. гэхдээ яагаад хамгийн хүчирхэг гэгддэг МӨСӨН ХАТАН хулганаас ч сул дорой байгаа юм бол???? Сонин юм даа...........
6-р хэсэг
Бэкхёны талаас:
Эмнэлэг дээр ирлээ замдаа тэр маш их цус алдсан одоо үнэхээр хүндхэн харагдаж байна миний амийг аврах гээд ийм болчихсон болохоор яагаад ч юм миний буруу юм шиг санагдаад байх юм
Түргэний машинаас түүнийг буулган шууд хагалгааны өрөө лүү аваад орлоо харин би үүдэнд нь түүнийг хүлээнэ
Хагалгааны өрөөнд:
Эмч: цус хурдан сэлбэх хэрэгтэй байна цусны бүлгийг нь хурдан тогтоо
Сувилагч: ойлголоо
Хэдэн мин дараа:
Сувилагч: эмчээ цусны бүлэг нь тодорхойлогдохгүй байна
Эмч: ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ?? ЭНЭ ХҮН ҮХЛЭЭ ШҮҮ ДЭЭ ЧИ ЯМАР АНХ УДАА ЦУСНЫ БҮЛЭГ ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ЮУ "эмч уурлан өөрөө шинжилгээний өрөөнд орлоо гэвч үнэхээр л сувилагчийн хэлсэн үнэн байв, цусны бүлэг нь тодорхойлогдохгүй байлаа"
Сувилагч: сонин юм даа 10 гаран жил ажиллахдаа анх удаагаа л ийм юм харж байна 0.о
Эмч: би ч бас байж боломгүй юм
Өрөөний гадаа: /Бэкхёны талаас/
Эмч:Ким Сүжиний ар гэрээс хүн байна уу?
Би: би байна
Эмч: та хэн нь бэ?? за за тэр ч яах уу?? Сүжиний цусны бүлэг тодорхойлогдохгүй байна 20 жил ажиллахдаа анх удаа тийм байдалд орж байна та ар гэрийн хүн юм бол ямар бүлгийн цустайг нь мэдэхгүй биз яг одоо түүнд цус сэлбэхгүй бол тэр үхэх гэж байна
Би: О ............тэр "О" бүлгийн цустай миний цуснаас сэлбэ /түүнийг хүн биш гэдэгт би итгэлтэй байна миний харсан тэр бүх зүйлийн дараа тэр яав ч хүн биш бас цусны бүлэг нь тодорхойлогдохгүй байна гэдэг нь бүр ч миний эргэлзээг батлах шиг тиймээс л ямар ч хамаагүй аргаар түүний амийг аварч байж л толгойг минь задлах шахаж байгаа асуултуудын хариуг авч чадна тэгээд ч тэр миний амийг аврах гэж өөрөө гэмтсэн учраас би түүнд туслах ёстой/
Хагалгааны өрөөнд:
Цаг бага байсан тул эмч олон юм асуулгүй шууд л миний цуснаас сэлбэлээ биднийг 2 орон дээр зэрэгцүүлэн хэвтүүлээд голоор минь хөшиг унжууллаа цус минь биеэс минь гүйн гарч түүний бие рүү орж байгааг харан бас түүнийг яаж байгаа бол хэмээн бодон эмч нарын яриаг чагнан хэвтсээр харин хөшигний цаана хагалгаа үргэлжилсээр цус сэлбэж дуусаад намайг ортой минь түрэн хагалгааны орооноос гарган нэг өрөөнд оруулан тусал залгалаа их хэмжээний цус өгсөн тул орноосоо босож болохгүй сайн амрахыг анхааруулаад сувилагч гарлаа............... харин би түүнийг яаж байгаа бол хэмээн бодон хэвтэнэ3 4 цагийн дараа өрөөний хаалга нээгдэн түүнийг түрсээр орж ирлээ
Би: тэр зүгээр үү ?? "босох"
Сувилагч: тийм ээ тэр одоо зүгээр та санаа зоволтгүй дээ та хэвтэж бай удахгүй танд шөл авчирч өгнө шөлөө уугаад та босож болно
Би: за
Тэр миний хажууд амьсгалын аппарадтай ухаангүй хэвтсээр хэзээ сэргэх бол гэж түүнрүү ширтсээр...Удалгүй шөл ирэн би шөлөө уугаад дромлуугаа явлаа энэ хүний биед ямар нэг өөрчлөлт гарах юм бол хэлээрэй гээд утасны дугаараа үлдээгээд явлаа
Дромонд очиход бөөн шуугиан болж баяр тэмдэглэж байлаа:
Лухан: юу болсон бэ хаашаа алга болчихсон юм??? Түүний бие гайгүй юу??
Тао: нетэд байгаа зүйл үнэн юм уу?? та ч мундаг юм аа
Сэүн: та нөгөө үзлийн царайтай амьтныг аварсан юм уу??
Кай: тэр хүүхэн яаж явж байгаад тийм хүнд гэмтчихдэг байна аа бас та яаж түүнийг аварсан юм???
Сухо: за ямар ч байсан манай баатар ирсэн л бол болоо чамайг чинь ирэхгүй болохоор санаа зовж байлаа
Сэүн: тэр муу үзлийн царайт хүнд гай болж дуусахгүй юм аа
Тао: харин ч Намид муу юм хийснийхээ шанг хүртэж байхгүй юу "инээх"
Чэн: гэхдээ Сүжины ачаар манай хүн ардын баатар болчихсон байгаа биз дээ хэхэ
Крис: тийм шүү чи ч одоо жинхэнэ хамгийн алдартай айдол болсон доо хэхэ
Лае: хүний амь аварсан чинь үнэхээр сайн байна шүү дүү минь "миний мөрийг цохилоо"
Ёол: чиний баатарлаг үйлсийн ачаар манай хамтлагийн төдийгүй ЭНТ-н ретинг огцом өсөөд байгаа шүү дээ нетээр нэг чиний баатарлаг үйлсийн талаар баримт мэдээлэл гарчихсан болохоор ганц солонгос ч биш дэлхий даяар шуугиж байна хэхэ чи ч баатар болсон шүү залуу минь
Би тэдний юу яриад байгааг ойлгохгүй байсан тул асуулаа: юун баатар юу яриад байгаа юм???
Кёнсүү: өөрөө харалдаа гээд утсаа өглөө гэтэл нетээр нэг ЕХО гишүүн Бюн Бэкхён хүний амь аварчээ гэсэн гарчигтай миний Сүжинийг тэврээд гүйж байгаа зургууд байлаа бас ардын баатар, юу юу ч гэнэ үү намайг тэнгэрт тултал магтсан байлаа"
Би: "хөмсгөө зангидан" шал балай юм ийм тэнэг юм хэн нийтэлдэг байна аа??
Шүимин: гэхдээ үнэн гээд ЭНТ-с мэдэгдэл хийчихсэн шүү дээ
Би: ЮУ??? 0.о
Кай: яг юу болсон юм бэ дээ??
Би: үнэндээ би түүний амийг аварсан юм биш ээ харин тэр миний амийг аварсан юм
Бүгд: АЙН?????
Би: өдөр Намиг уйлаад гарахад нь аргадах гэж гараад доор шатны тэнд байсан юм Нами ч гайгүй тайвшраад бас зураг авалттай байсан болохоор түрүүлээд явсан харин би тэндээ жаахан юм бодож байгаад дээшээ өгсөх гэж байтал хэн нэгэн намайг түлхсэн гайхаад хартал тэр цусандаа будагдсан хэвтэж байсан тэгээд л би түүнийг тэврээд гүйсэн юм........... би баатар биш ээ харин тэр л баатар
Бүгд:.........................
Кай: тэр тэгээд яаж байна одоо гайгүй юу
Би: мхн ямар ч байсан хагалгаа нь амжилттай болсон одоо ухаан ороогүй байгаа
Сэүн: гэхдээ тэр шатны тэнд юу хийж байсан юм болоо Нами та 2-г нууцаар харж байсан юм уу??
Би: үгүй байхаа тэр ч бас тайвшрах гэж тийшээ очсон байх уйлсан бололтой нүд нь аймаар улайчихсан байсан
Миний талаас:
3 хоног ухаангүй байсны эцэст сэргэлээ.Ухаан орсны дараа эмнэлгээс хоол унд өглөө бас ЕХО-н менежер ирж уулзлаа
Менежер: хэрэв энэ болсон явдлыг үнэнээр нь хэлэх юм бол та 2 яах гэж тэнд 2лахнаа байсан гээд л бөөн асуудал болно тиймээс ЭНТ-с асуудлын ингэж шийдсэн байгаа мэдээж дуучны минь амийг аварсан чамд маш их баярлаж байна тиймээс чиний эмчилгээний зардал бас нэмэлт тэтгэмж цалинтай амралт зэргийг ЭНТ-с гаргана чи зүгээр л сайн эдгэрээд ажилдаа орход болно
Би: за ойлголоо
Менежер: аан бас чамаас телевизүүд ярилцлага авах байх чи тэдэнд юу гэж хэлэхээ мэдэж байгаа биз дээ
Би: тийм ээ Бэкхён миний амийг аварсан гэж хэлнэ
Менежер: за сайн байна би ингээд явъя даа хурдан эдгээрэй "бөхийгөөд гарлаа"Тэр хүн л зүгээр бол болоо доо хэмээн баярлан сууна миний бие мэдээж маш хурдан тэнхэрч байна яг одоо эмнэлгээс гарсан ч болно гэвч би хүмүүстэй адилхан харагдахын тулд худлаа муу байгаа царайлан жүжиг тавина...................Орой болж би тариагаа хийлгээд байж байтал...................
.............:бие нь гайгүй юу?? "зэвүүн инээх"
Би: 0.о 0.о "түүнийг харан хамаг биеийн минь хөлс цувж нуруугаар хүйт даах шиг боллоо"
![/Дууссан/ Мөсөн хатан [үзэшгүй муухай]](https://watt-pad.ru/media/stories-1/6059/6059c24a938a493f4e1e77a01546191f.jpg)