1 страница6 июня 2019, 09:16

~Мөсөн хатан~ [үзэшгүй муухай] Part 1

1-р хэсэг

Эртээ урьдын цагт Мазотин хэмээх маш том гариг дээр Мазотины хаант улс оршин тогтнодог байсан юмсанж.Улсын эзэн нь энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байв түүнийг харсан эрэгтэй хүн битгий хэл эмэгтэй хүн хүртэл дурламаар тийм үзэсгэлэн гоо төгөлдөр нэгэн байв гэвч тэрхүү үзэсгэлэн гоо хатны дотоод сэтгэл нь үзэшгүй муухай хэрцгий араатан байсан юмсанжээ. Ард иргэдээ хайрлаж энэрэх туухай огт мэддэггүй үргэлж ажиллуулж боолчилдог хорон санаат хатныг ард иргэд нь бусдыг хайрлах зүрх сэтгэлгүй Мөсөн хатан хэмээн нэрлэжээ.

Өдрөөс өдөрт хатан улам догшин ширүүн хэрцгий болж байлаа. Ард иргэд өлсгөлөн ядууралд автаж өдрөөс өдөрт амьдрал нь доройтож байв. Хатан энэ ядуурлыг таслан зогсоох нэрийдлээр жил бүр 9999 нярай хүүхдийн толгойгоор бурханд өргөл барина гэсэн аймшигт тушаал буусан өдрөөс эхлэн Мазотинын ард иргэд хатныг хэрхэн үгүй хийх талаар өдөр шөнөгүй хэлэлцэн цаг минут сек тутамд тасралтгүйгээр хатныг хараан зүхэх болов. Ард иргэдийн энэ их хараал зүхэл эртний нэгэн аймшигт хараалыг сэрээсэн байлаа. Энэхүү хараал нь хатныг өөрийнх нь аймшигт муухай сэтгэл зүрх шиг нь үзлийн муухай дүр төрхтэй болгосон байв энэ хараалын үргэлжлэх хугацаа нь ҮҮРД МӨНХ үүрд мөнх гэдэг бол хэтэрхий урт хугацаа юм

Хатан үзэшгүй муухай болсондоо хорсон ард иргэдээ алж хөнөөж байв гэвч тэр бусдад муу зүйл хийх бүрд үзэшгүй муухай төрх нь улам ч муухай болсоор байв.Тиймээс хатан бусдад муу зүйл хийхээ болж ордноосоо толгойгоо ч цухуйлгахгүй хэдэн мянган жилийг ардаа үджээ энэхүү хугацаанд хатан өөрийн ноёд түшмэлдээ хараалыг хэрхэн арилгах нууцыг мэдэж ирэх хүндхэн даалгавар өгөв.

Сайд түшмэд алсын алсаас өөр гаригаас аль сайн оточ шидтэн шулам гээд л эрдэм номтой мянга мянган хүмүүсийг урин авчирсан боловч аль нь ч хатанд тус болсонгүй.Хатан үзэшгүй муухай царайтай болсондоо хэн нэгэнд гомдон шөнө бүр нулимс унагаана бүр байнга амиа хорлох гэж оролдоно гэвч хараал ҮҮР МӨНХ хэмээн хараасан учир хатанд үхэх тавилан ч байсангүй үхэхийг хүссэндээ хоолойгоо хэрчинэ гэвч хэдхэн сек дотор буцаад л эдгэрчихдэг энэ мэтчилэн хэрэглэсэн бүх арга нь бүтэлгүйтнэ хатны амьдрал зүгээр л там болсон байлаа гэвч энэ бүхэн эцсийн эцэст өөрийнх нь хийсэн үйлийн үр шүү дээ............

Хатан хэдэн мянган жилийг энэ тамд өнгөрөөхөд Мазотин улс аль хэдийн хатны үл таних улс болон өөрчлөгдсөн байлаа өндөр барилга машин техник нисдэг хөлөг гээд л одоо бол хатан гадуур гарахдаа зөвхөн нүдээ л ил гаргасан хувцас өмсөнө учир нь түүнд үлдсэн ганц үзэсгэлэн гоо зүйл нь түүний том алаг нүд л байлаа. Хатан ч ард иргэддээ маш их анхаарал тавьж хайр энэрлээ харамгүй хайрладаг болсон тул ард иргэд нь ч түүнийг хайрлан хүндлэх болжээ гэвч энэ бүхэн хангалтгүй гэж үү???? Хатан үзэшгүй муухай царайтай хэвээр л байлаа..............

Нэгэн өдөр:

Түшмэл: Хатантаан алс холын Лигенда улсаас танд тусалж чадна гэсэн нэг хүн ирээд байнаХатан: оруул "хатны нөгөө их сүр хүч цог жавхлан нь гоо үзэсгэлэн нь алга болсон өдрөөс хойш бүр мөсөн мөхсөн байлаа"

.....................: сайн байна уу?? эрхэм дээдэс минь "бөхийх"

Хатан: сайн та тэгээд надад тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? энэ олон жил хэн ч надад тусалж чадаагүй

...............: би танд юу тохиолдсон тухай сонссон мэдээж би шууд таныг зүгээр болгож чадахгүй харин та өөрийгөө эдгээж чадах тэр хүнийг хайж олох ёстой юм

Хатан: ямар хүн???

.............: таны царай зүсэнд биш таны сэтгэл зүрхэнд дурлах тэр хүнийг тэр хүн л зөвхөн хараалыг тайлж чадна мөн та ч бас бусдыг хайрлаж сурах ёстой

Хатан: гэхдээ би өмнөх шигээ байхаа больсон шүү дээ одоо би ард иргэддээ сайн ханддаг бас тэднийгээ чин сэтгэлээсээ хайрладаг

..............: "инээмсэглээд" тийм хайр биш ээ эр эм 2 хүний бие биенээ хайрлах тийм хайрд та суралцах ёстойХатан: гэхдээ би хаанаас тийм хайрыг олон вэ??? Бүгд намайг үзэшгүй муухай амьтан гэдгийг мэдэж байхад би яаж өөртөө дурлуулах юм бэ??

.................: тэгвэл таныг тухай огт мэдэхгүй тийм л газарт очиход болоо биш үүХатан: тийм газар хаана байдаг билээ миний тухай бараг ертөнц даяар мэдэж байгаа

...........: би дэлхий гэдэг нэг гаригийн тухай сонсож байсан юм байна тэр гаригийн хүмүүс дэлхийгээс өөр гариг дээр амьд биет байдаггүй гэж боддог гэсэн тиймээс тэнд лав таны тухай мэдэхгүй нь гарцаагүй

Хатан: дэлхий гэнээ гэвч тэр гариг эндээс маш хол шүү дээ

...............: хол ойр хамаагүй та хүсэх л юм бол бүгдийг хийж чаднаХатан. Ойлголоо танд маш их баярлалаа түшмэл ээ та зочныг үдэж өг

Энэ өдрөөс хойш хатан маш удаан тэр хүний хэлсэн зүйлийн тухай боджээ эцэст нь тэр зориг гарган өөрийг нь хайрлаж чадах хэн нэгнийг олохоор дэлхийг зорилоо............... дэлхий Мазотин гаригаас хэдэн сая гэрлийн жилийн зайд байдаг тул хатан маш удаан сансраар аялан эцэст нь дэлхийд газардлаа

Дэлхий дээр:

.................: сайн байцгаан уу?? эрхэм үзэгч дээ шуурхай мэдээ сөүлээс холгүй нэгэн уулын хажууд харь гаригийн гэмээр хачирхалтай хөлөг буусан байна гэвч энэ хөлөгт амьд амьтан огт байхгүй юм байна KBS телевиз Ким Суёон байлааГэх мэтчилэн дэлхий даяар шуугиан болж байлаа

2015 он Хатны талаас:

Би энэ гариг дээр ирээд аль хэдийн 25 жил болжээ анх үнэхээр хэцүү байсан дэлхийн иргэдэд мөнгө гэдэг маш чухал зүйл бүх зүйл мөнгөөр хэмжигдэнэ надад тэр зүйл нь байхгүй байсан учир гуйлга гуйхаас авхуулаад хийж үзээгүй ажил гэж байхгүй үзлийн муухай царайнаасаа болж байнга дорд үзэгдэнэ наад зах нь л гудамжинд явж байхад минь хүүхдүүд чулуу шиднэ мангас чөтгөрөөр минь дуудна энэ бүхэн үнэхээр хэцүү юун намайг хайрлах хүн тэр бол шал худлаа дэлхий дээр хөөрхөн гоё хувцастай баян л биш бол нохойноос доор үзэгддэг би шантраад гариг уруугаа буцах гэсэн боловч миний сансрын хөлгийг аль эрт НАСА ч билүү нэг дэлхийн нийгэмлэг нь авчихсан тэгээд л би гэдэг хүн дэлхий дээр ҮҮРД МӨНХ хоригдсон гэх үү дээ ҮҮРД МӨНХ би энэ үгэнд ямар дургүй гээч миний муу муухай юм бүр ҮҮРД МӨНХ гэсэн тодотголтой байдаг учраас........

энэ 25 жилийн хугацаанд надад хийж сураагүй ажил гэж үгүй гэвч тэр дундаас миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол нүүр хувиргагч тиймээс би маргааш ажлын ярилцлагад орно царайнаасаа болж хасагдах байх гэхээс л айж байна

Маргааш нь:

Би: сайн байна уу Ким Сүжин байна"тэр хавьд байсан зарим хүмүүс миний талаар жигшин ярьж байгаа нь сонсогдоно"

..............: Ким Сүжин 22 настай нүүр будалтын олон тэмцээнд түрүүлж байсан юм байна сайн байна манайд яг ийм туршлагатай бас чадварлаг хүн хэрэгтэй та айдолуудтай ажиллана гэдгээ мэдэж байгаа биз дээ

Би: тийм ээ

................: та өнөөдрөөс ажилдаа орох уу даа? өнөөдөр манай нэг хамтлаг хөгжмийн нэвтрүүлэгтэй байгаа

Би: мэдээж тэгэлгүй яах уу баярлалаа "бөхийх" үнэхээр их, би сайн ажлах болно "бөхийх" /бурхан минь би бараг уйллаа ийм сайн хүн гэж байдгаа энэ 25 жилийн турш надаас айж сэжиглэхгүй бас эелдэг дотно хандсан анхны хүн байлаа одоо ингээд л би солонгосын хамгийн алдартай ЭНТ-н нэг болох SM-н нүүр хувиргагч боллоо ш дээ/

..............: намайг дагаад яв та одооноос ЕХО-н нүүр хувиргагч хийнэ ЕХО гэж мэднэ биз дээ "муухай харах"

Би: тийм ээ

.............: за за энэ ЕХО-н өрөө ороод тоглолтын будалт хийгээд л болоо "явах" заваарсан юм яаж ийм сэжгийн юмыг ажилд авдаг байна аа гэсээр цааш явлаа

Би нэг гүнзгий амьсгаа аваад дотогшоо орлоо: сайн байцгаан уу ?? Ким Сүжин танай хамтлагийн шинэ нүүр хувиргагч "бөхийх"

Бүгд: 0.о а..а.ан тийм үү?? "харваас дургүй байгаа нь илт"

Би: за одоо тоглолттой юм чинь гялс нүүрээ будъя эхний хүн суугаарай

Би суу чи суу гээд л залуус хоорондоо шивнэлдээд байлаа мэдээж над шиг үзэшгүй муухай амьтнаас сэжиглэсэн байх л даа

.................: за за би эхлээд будуулъя "инээх"

Бүгд: 0.о

Би: за та суучих

................: Бэкхён

Би: мммм???

...........: намайг Бэкхён гэдгээ гэж байна

Би: аан танилцсандаа таатай байна

Бэк: надад ч бас Сүжин "аймаар хөөрхөн инээлээ..............анх удаа л хэн нэгэн над уруу ийм халуун дотно инээж байгааг харж байна "

1 страница6 июня 2019, 09:16