Одооноос бидний болзоо эхэлж байна
Энэ хорвоо дээр мэндлээд аль хэдийн 20 жил болж байхад ганц ч удаа хүнтэй үерхэж болзож үзээгүй дээ. Үнэхээр гайхна. Магадгүй надад бусадтай болзох цаг зав байдаггүй байсан байх. Энэ удаад үзээд алдсан нь дээр гэж бодож байна. Яг л бусдын хийдэг зүйлийг одоо л хийж үзэхгүй юм бол хэзээ үзнэ гэж
Өглөө эрт босон урьдын адил усанд орон гал тогоо орон хөнгөхөн зууш идэн гэрээс гарлаа. Аль болох бид чимээ шуугиан тарихгүйн тулд тус тусдаа машинд суун нисэх онгоцны буудал руу явлаа.
Онгоцны буудал дээр ирэхэд нөгөө 3 аль хэдийн ирэн зогсоол дээр зогсож байлаа. Менежер машинаас буухаасаа өмнө хэн нэгэнтэй ярьж байлаа. Онгоцны ажилтантай ярьж байгаа бололтой. Ирснийг мэдэгдэн хавай луу явах тийзийг бэлэн болгохыг хэллээ. Менежер ах утсаа таслан
Менежер: онгоц хөөрөх арай болоогүй байна. Хөөрөхөд бараг 40 минут дутуу байна. Тэгэхээр машин дотор сууж байсан нь дээр байх юу гэж бодож байна
Би: бүхэл бүтэн 40 минут машиндаа суугаад хүлээнэ гэдэг хэцүүхэн асуудал яагаад кофе шоп эсвэл дэлгүүр хэсэж болохгүй гэж
Менежер: ойлголоо машиндаа сууж байгаарай. Би нөгөө хэдээс асууя гэж хэлээд урд байгаа машин луу явлаа
Нөгөө хэдийн менежерүүд ч гадаа хэсэг ярьж зогслоо. Эцэст нь тэд ярьж дууссан бололтой. Бүгд машин луугаа явцгаана.
Менежер ах машины хаалга онгойлгон буухыг хэлнэ. Машины ардаас цүнхтэй хувцас гарган менежер ах барилаа
Нөгөө хэдтэй цуг зогсон гэрлэн дохио улаан болохыг хүлээнэ. Онгоцны буудлын гадаа сэтгүүлчид болон хүмүүс зогсон бидний зургуудыг авна. Кристалл бид 2 ойрд болсон зүйлсээ ярьж байлаа. Кай кристалл 2 аль хэдийн албан ёсоор үерхээд 5 хонож байгаа гэсэн тэгэхдээ энэ үерхлийн талаар зөвхөн бид 4 л мэдэж байгаа гэсэн одоохондоо захиралд хэлэх болоогүй гэдгээ ч хэлсэн. Тэр мэдвэл мэдээж энэ аяллыг цуцлах болно.
Улаан гэрэл асан бидний явах болсныг илтгэхэд кристалл бид 2 урд түрүүлэн алхав. Менежерүүд биднийг хамгаалан явна. Заримдаа тэднийг загнана. Бидний урд эсвэл хажууд ирэн бичлэг болон зураг авахад менежерүүд уурлан камерынх нь өмнө гараараа хаана
Бид хүнсний дэлгүүр орон өөрсдийн дуртай амттанаа аван хүлээлгийн сандал дээр суун онгоцоо хүлээнэ.
Кристалл: энэ аяллыг их удаан хүлээсэн шүү
Кай: тийм сайхан байна уу?
Сэүн: би ч гэсэн удаан хүлээсэн хэн нэгэнтэй цуг байна гэж бодохоор " инээх"
Кристалл: тэгэхээр та 2 ч бас үерхдэг байх нээ " жогтой харцаар харах"
Би: үгүй ээ тийм юм байхгүй. Наад нэг юм чинь л тэнэгтэж байгаа юм
Сэүн: бид уул нь үерхэж байгаа биш билүү " надлуу харах "
Би юу гэж хэлэхээ мэдэхгүй гацаж орхив. Тэр ч хэн бантуулахдаа сайн юм. Бурханы авралаар менежер ах онгоц хөөрөхөд бэлэн болсныг хэлэхэд нөгөө хэдээс түрүүлэн алхана.
Энд тэндээс ина гэх мэтчилэн орилон зураг болон бичлэг авна. Тэдэн лүү гараа даллан шалгуулах хэсэг дээр ирлээ. Мэдээж бид хэдий олны танил од байсан ч онгоцны буудал дээр ирээд энгийн иргэд шиг шалгуулах хэрэгтэй. Мэдээж тэд далимд нь бидний биед хүрдэг. Зарим пэнүүд атаархан онгоцны үйлчлэгч болно гэцгээдэг. Ингээд бид онгоцондоо суун хавай луу нислээ
Мэдээж бид 1р зэрэглэлийн бүсэд суусан ганц ганцаараа цонх луу харан тэнгэр болон үүлийг ширтэнэ. Энэ дүр зураглалыг зөвхөн онгоцоор хөөрч байхад л харах боломжтой. Сэүн хажууд ирэн хоолойгоо заслаа. Түүн лүү харахад тэрээр тортой зүйл өгөн цаашаа яваад өгөв.
Би ч тэр тортой зүйл юу болохыг нь мэдэхийн тулд задалж үзэхэд нэгэн хайрцагтай зүйл байв. Бас нэг жижигхэн бүдэг ягаан өнгийн цаас
Цаасан дээр одооноос эхэлж байна гэсэн байлаа. Хайрцагтай зүйлээ онгойлгон харахад миний авахыг хүсэж байсан пүүз байлаа. Сэүн лүү харан амны хайрцгаар баярлалаа гэж хэлэхэд тэр толгойгоо дохин хөлөө өргөв. Энэ бидний анхны хос зүйл байлаа. Сэүн лүү тийм гэхийн аргагүй инээн урагшаа харлаа
Одооноос бидний болзоо эхэлж байна
