45 страница8 августа 2016, 16:55

Special Chapter

†††††

I

Инчеоны онгоцны буудал

Саяхан инчеонд европын нэгэн улсаас онгоц газардсан бололтой. Ачаагаа тэргэн дээр түрсээр өндөр хамар , хөх нүдтэй хүмүүс ээлж дараалалж гарч ирэх бөгөөд тэдэн дунд хааяа нэг ази хүмүүс харагдана. Хүмүүс бужигналдаж бужигналдаж хөл хөдөлгөөн татарсаны дараахан тэрэгээ түрсээр бидний мэдэх нэгэн залуу нэгэн бүсгүйг дагуулсаар гарч ирхэд хэсэг залуус тэдэн дээр очиж ачааг нь авхад залуу бүсгүй тэдгээр залуус руу инээмсэглэн

Бүсгүй: баярлалаа гэж хэлээд залуу руу харан

Бүсгүй: найз нар чинь ирэхгүй байсан юм уу Чи ер нь ирэх тухайгаа хэлсэн юм уу? Крис хэмээн асуухад залуу хар нүдний шилээ аван бүсгүй рүү харан хацар дээр зөөлхөн үнсээд

Крис: тэд аль хэдийнээ манайд цуглараад намайг хүлээж байгаа гэж хэлээд бүсгүйн гараас хөтлөн тэднийг хүлээх тас хар өнгийн машинд суун бидний мэдэх Крисийн хуучин гэрийн зүг хөдлөлөө ...

Орд харш мэт байшингийн гадна хар өнгийн машин ирж зогсход байншингийн ажилчид бүгд гарч ирэн эзэн болох Крисийг тосож авч зарим нэг нь ачааг гаргаж байшин луу зөөхөд нэгэн хөгшин эр Крисийн хажууд ирээд

__: сайн байна уу? Эзэнтээн таны найз нар ирчихсэн хүлээж байгаа

Крис: тиймүү , нээрэн танилцаач энэ цагаас эхлэж та нарын эзэгтэй болох И Бона гэж хэлхэд бүсгүй хөгшин эр рүү хараад бөхийн инээмсэглээд

Бона: И Бона

__: танилцахад таатай байна , би энэ айлд 30 жил ажиллаж байгаа Карл гэж дуудхад хангалттай гэж хэлээд бөхийн ёслоод тэднийг дагуулан байшин луу оруулхад цэлийсэн том гэр угтаж авхад Бона гайхан Крис рүү хархад Крис түүний бэлхүүсээр тэврэн

Крис: тэдэнтэй танилцхад бэлэн үү?

Бона: мхн , би аль 2 сарын өмнө л бэлэн байсан шүү дээ

Тэд улаан хивс дэвссэн урт кордиороор явсаар хар бор өнгийн модон хаалганд дөхөж очин Крис хаалганы бариулаас барин доошоо болгоход дотроос гарч байсан чимээ намдаж хаалга нээгдэж Крис Бона 2 дотогшоо орход бидний таних 5 залуу тэднийг угтаж авав.

Лухан: гэртээ тавтай морил Крис

Крис: та нар сайн сууж байсан биз дээ

Лэe: муу лав биш , чамайг хархад жаргалтай байгаа бололтой

Крис: хажууд минь цэцэг дэлгэрч байхад гундаж инээмсэглэлээ нуух эрх надад байгаа гэж үү?

Тао: чамайг тэр их зовлонгоос салгасан И Бона байхнээ

Крис: тиймээ миний сүйт бүсгүй И Бона

Бона: сайн байцгаана уу? И Бона гэдэг *инээмсэглэх* та нарын тухай их сонсож байсан ингээд харсан их царайлаг юм гээч

Шиүмин: Крисээр солих боломж олдуул хэнийг нь сонгомоор байна

Бона: бурхан байсан ч Крисээр солихгүй ээ

Чен: солиортлоо дурласан байхнээ гэж хэлхэд чимээ шуугианаар дутагдаж байсан цэлгэр том байшинд залуусийн инээд , чанга чанга яриа цуурайтаж тэр байшинг дулаацуулах шиг ...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Сонган Их сургуулийн хичээл жигдэрч энд тэнд оюутнууд хичээл хийж суухад бидний мэдэх нэгэн залуу Соган их сургуулийн дээвэр дээр наранд биеээ ээж байгаа муур шиг хана налан хөлөө жийн нар луу нүүрээ харуулан нүдээ анин сууж байтал дээврийн хаалга нээгдэх сонсогдход залуугийн нүүрэнд инээмсэглэл тодрох нь тэр...

Хэн нэгний сүүдэр залуу дээр тусхад залуу нүдээ анисан чигтээ

Каи: Инэ байх ёстой гэж хэлэн гараа дэлгэн бүсгүй рүү сунгахад бүсгүй гаран дээр нь сүү тавиад

Ина: өнөөдөр бас л өглөөний цайгаа уугаагүй гарч ирсэн үү?

Каи: мхн гэж хэлээд сүүгээ залдахад нь

Ина: яа Ким Каи гэж чангаар нэрийг нь дуудхад Каи Инагийн хацар дээр үнсхэд Инагийн нүд томорч дуу нь цаашаа орход Каи түүнээс холдоод

Каи: Им Ина чи надад тэгтлээ санаа зовдог бол миний найз охин болоод өглөө болгон миний өглөөний цайг бэлдэж өгч бай

Ина: тэр чинь эхнэр хүний хийдэг ажил

Каи: ммм *бодох* тэгвэл миний эхнэр болход л хангалттай биз дээ

Ина: хүмүүс үерхэж бие биенийгээ танисаны эцэст гэрлэдэг мангар минь гэж хэлхэд Каи Инагийн гарыг барин зүрхэн дээр тавиад

Каи: энэ шархалсан зүрх чиний ачаар дахин цохилох болсон байхад надад бодож чамайг таних шаардлага байхгүй тийм биш гэж үү Им Ина

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Аз жаргалтай хосууд энд тэнд бие биеэндээ уусан шингэж байхад тэдний дундуур бидний таних нэгэн эмэгтэй гундуухан явж байв ... тэр утсаар ярьж байгаа бололтой түүний царайнд ямар ч гэрэл гэгээ гэж алга уйтгар гунигаар дүүрэн түүний нүдэнд нулимс цийлэгнэн утсаа чихнээсээ холдуулан халаасандаа хийн өөртөө хамгийн ойрхон сандал дээр суухад баруун нүднээс доглон нулимс урсаж бүсгүй өнөөх нулимсаа арчин

__: Бюн БэкХён чи намайг зовоож дуусахгүй байх тээ , аль насандаа хийсэн лайгаар чамд хайртай болж зовж яваан болоо гэж хэлхэд нүдэнд нь цийлэгнэсэн нулимс хоёр хацрыг нь норгож байх нь тэр ... бүсгүй хичнээн арчсан ч нүднээс нь асгарах нулимс нь зогссонгүй

Бүсгүй тэр газар хичнээн удаан суусанг цагаар тодорхойлох боломжгүй ч түүний сууж байгаа газар хэлээд өгөх байх , бүсгүй анх энэ газар ирхэд хосууд болон бяцхан үрээ сахилуулж явсан хүмүүс нилээн харагдаж байсан боловч одоо бол тэр газар энэ бүсгүйгээс өөр хэн ч алга

Гадаа харанхуй болсон атал тэнгэрт нэг ч од бас сар харагдахгүй яг л тэр бүсгүйн сэтгэл шиг хов хоосон харанхуй л харагдана , бүсгүй сандалаасаа босон алхаж эхлэхэд гэнэт өнгө өнгийн сальют буудаж эхлэх нь тэр ... бүсгүй тэнгэрт задрах өнгө өнгийн гэрлийн зүг цоо ширтэж байтал түүний бидний таних БэкХён ирж зогсоод бүсгүйг тэврээд

БэкХён: намайг уучлаарай Жисү , чамайг зовоохоос өөр юу мэдэхгүй намайг одоо хүртэл хайрлаж миний дэргэд байдагт

Миний сэтгэл яг л энэ тэнгэр шиг хав харанхуй ямар ч од , ямар ч саргүй харанхуй байсан гэвч Жисү гэгч өнгөт гэрэл гарч ирсэн тэр гэрэл миний харанхуйг гэрэлтүүлхийг хүссэн ч би татгалзсан гэхдээ тэр гэрэл гэрэлтсээр л байсан яг л энэ сальют шиг гэхдээ тэр гэрэл сальют шиг асаад унтрах гэрэл биш үүрд харанхуйг гэрэлтүүлэх гэрэл болхыг харанхуй олж мэдсэн

Үүрд миний гэрэл байх уу? БэкХён гэх харанхуйг Жисү гэх гэрэл үүрд гэрэлтүүлхийг хүсэж байна уу?

Жисү: үхээд дахиж төрсөн ч чиний гэрэл л байхыг хүсэж байна , хэрвээ тэр гэрэл намайг унтраах гэж дахиж оролдохгүй бол шүү дээ

БэкХён: хэзээ ч унтраахгүй гэдгээ амлаж байна гэж хэлээд цээжин дээр cross зуран Жисүг чангаас чанга тэврэн дээш өргөхөд түрүүхэн уйтгар гунигт дарагдсан Жисүгийн царйнд аз жаргал гэрэлтэж харагдана

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Сөүлийн их сургуулийн 2-р байр буюу маркетингийн сургуулийн дээвэр дээр нэгэн залуу зогсож байна түүнийг У Сэхүн гэдэг тэр нэг л алхам урагшлавал өндрөөс газар унаж түүний тархи хатуу цементэн дээр унаж бяцрахад ойрхон байлаа

Бидний мэдэх энэ залуу саяхан хайртайгаа учирч багагүй зовлон туулаж байж өөрийн эмэгтэйгээ олж авсан гэтэл тэр яагаад ийм алхам хийх болов

Сэхүн нүдээ анин салхийг мэдрэн зогсон тэр хэдий нүдээ анисан байгаа ч түүний байгаа байдалаас тэрэнд их хэцүү байгаа харагдана сургуулийн доод оюутнууд бүгд цугларч зарим нэг нь утсаа гаргаж ирэн бичлэг хийж байх нь тэр

Сэхүний үйлдэлээс болж багагүй үймээн болж байв сургуулийн оюутнууд бүгд нэг газраа бөөгнөрөн сургуулийн үүдээр орох зай алга байлаа

Энэ их чихцэлдээн дундуур бидний мэдэх Сүни орон

Сүни: ХОЛДООРОЙ

ЗӨРӨӨДХЬЕ

НАМАЙГ ОРУУЛЧИХ Л ДАА ТЭР ДЭЭР БАЙГАА ЗАЛУУ МИНИЙ НАЙЗ ЗАЛУУ

ХАРААЛ ИДСЭН ӨГЗӨГНҮҮДЭЭ ХӨДӨЛГӨӨД ӨГӨӨЧДЭЭ НОВШНУУДАА

Гэх мэт хараал урсагсаар хүмүүс дундуур чихэлдсээр арай ядан гарч ирэн сургууль руу орон шатнуудыг алгасан ухаан мэдрэлгүй гүйсээр дээвэр дээр гарч ирэн

Сүни: Яа У Сэхүн

Сэхүн: яах гэж ирсэн юм

Сүни: үхэх гэж байгаа юм уу

Сэхүн: мхн , чамайг намайг орхин явхыг харж зовж байснаас үхсэн нь дээр

Чи мэдэж байна уу ? чи надаас хөндийрөөд 14 хоног болж байна

Tэр үед чамайг алдаад өөр хэн нэгэнтэй хамт байхыг харж байсан тэр их сэтгэлийн зовлонг дахиж мэдэрхийг хүсэхгүй байна , бусад хүмүүс нэгнээс нь салаад өөр нэгэнтэй учирна гэж боддог харин би тэгж бодмооргүй байна Хун Сүни чи л биш бол хэн ч надад хэрэггүй , өөр хэн ч чамайг орлож өөр хэнийг би чамайг хайрласан шиг хайрлахгүй гэж хэлхэд Сүни дээврийн тавцан дээр гаран Сэхүний хажууд зогсоод түүний гарнаас салаавчлан хөтлөөд

Сүни: би ч гэсэн чамгүйгээр амьдарч чамгүйгээр амьдарч чадахгүй юм чинь хамтдаа үхцгээе үгүй ээ 3 лаа хамт үхсэн нь дээр

У Сэхүн чи л биш бол хэн ч надад хэрэггүй , өөр хэн ч чамайг орлож өөр хэнийг би чамайг хайрласан шиг хайрлахгүй гэж хэлэн гэдсэн дээрээ гараа тавиад У Сэхүн чи л биш бол хэн ч тэрэнд хэрэггүй , өөр хэн ч чамайг орлож өөр хэн ч тэрнийг чам шиг хайрлаж чадахгүй Хэн ч тэрний аав байж чадахгүй

Чи үхвэл бид 2 ч үхнэ , чи үсэрвэл бид 2 ч гэсэн үсрэнэ гэж хэлхэд Сэхүн тавцангаас буугаад Сүниг хоёр гар дээрээ өргөөд

Сэхүн: Сүни би 15 хүүхэдтэй болмоор байна бас би чамтайгаа 100 жил үгүй ээ үүрд хамт баймаар байна , үхэн үхтлээ чиний гараас атгаж амьдарна

Надаас юу ч битгий нуу , надаас бага ч гэсэн холдох гэж оролдвол би тэвчихгүй учир нь чи надаас явах үхлээс аймшигтай

Чамгүй амьдрал тамаас ч аймшигтай санагддаг учраас чамгүй дэлхийг орхиж үхлийг сонгохыг хүсдэг

Сүни: чи яагаад ийм мангар хэрнээ хайр татам байдаг юм бэ? Намайг яаж догдлуулхаа мэддэг өөдгүй залуу

Сэхүн: чи л өөдгүй хүүхэн намайг өөртөө ингэтлээ донтуулчихсан өөдгүй хүүхэн гэж хэлэн Сүнигийн духан дээр үнсээд гар дээрээ өргөсөн чигтээ

Харьцгаая гэж хэлхэд Сүни хүзүүнээс тэврэн энгэрт нь шигдэнэ гүн санаа алдаад

Сүни: одоо л тайван унтахнээ

Сэхүн: мангар надаас юу ч битгий нуу , юу ч байсан надад хэлж бай одоо бид чинь нэг болчихсон шүү дээ

Сүни: уучлаарай

Сэхүн: энэ удаагийн уучлаарай гэдэг үг сүүлийх нь шүү , уучлалт гуйх ёстой нь би буулт хийх нь ганцхан би учир нь хаан зөвхөн хатныхаа өмнө л өвдөг сөхөрдөг юм

II

New York хотын нэгэн их сургуулийн номын санд

Бидний мэдэх Ча Сүни хичээнгүйлэн хичээлээ хийж байхад түүний хажууд Жонгук ном дэрлэн Сүниг цоо ширтэн хэвтэж байв ... Жонгукийн царайг хархад тэр Сүниг хүлээж олон цагаар суусан нь нүүрэн дээр нь тодоос тод харагдана

Сүни жонгук 2 ахлах сургуулиа амжилттай төгсөөд New York хотод суралцхаар ирсэн нь энэ байлаа , тэднийг хамтдаа амьдрахыг Сүнигийн эцэг эх зөвшөөрөөгүйгээс болж тэд тус тусдаа дотуур байранд амьдарч байгаа

Жонгук бодохдоо Сүнитэй эрх чөлөөтэй сайхан амьдрана гэж бодсон ч бүх зүйл буруугаар эргэж Сүни хичээлдээ анхаарлаа хандуулж Жонгукийг энэ мэтчилэн олон цагаар хүлээлэгдэг байв

Олон цаг хүлээж тэсгэл алдсан Жонгук хүч хэрэглэхээс өөр сонголт үлдсэнгүй бололтой Сүнигийн цүнхэнд хамаг юмыг нь чихээд гарнаас нь барин чирсээр сургуулийн хаалгыг чиглэн алхана , Жонгукийн царайг хархад тэр их л ууртай харагдаж харин Сүнигийн царайнд инээмсэглэл тодорч тэр яг л энэ бүхнийг хүлээж байсан юм шиг санагдана

Жонгук Сүниг чирсээр сургуулийн хоосон танхимд оруулж ирэн хананд шахан

Жонгук: би чиний хоёрт байхыг хүсэхгүй байна , хэзээ ч битгий намайг хоёрт тавьж бай

Тэр тусмаа хичээл мэтийн жижиг сажиг юмаар намайг битгий сольж бай

Сүни: чи харин битгий хэн нэгний аясыг харж бай , зүгээр шийдэмгий үйлдлүүдээ хийж намайг өөртөө дахин дахин дурлуул

Чи шинэхэн байж л би чамайг хэн нэгнээр солихгүй , би уйдамхай хүн гэдгийг чи надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ

Жонгук: хэрвээ би чамааас уйдвал яах болж байна

Сүни: чи хэзээ ч надаас уйдахгүй амлаж байна учир нь би чамайг өөрөөсөө илүү мэддэг болхоор яаж чамайг өөрөөсөө холдуулахгүй хажуудаа яаж байлгахаа мэддэг

Жонгук: чамайг хайрлах усан дээр гал түлэхтэй адилхан юмаа

Сүни: тэгэх тусмаа бидний хайр сонирхолтой хэн хэнээсээ уйдахгүй урт удаан оршин тогтноно тийм биздээ

Жонгук: тэгүүл энэ чамд таалагдана тиймээ гэж хэлэн Сүнигийн уруул дээр зөөлөн үнсэж удалгүй түүний хэлийг хүчтэй сорон үнсэж удалгүй тэдний гал халуун үнсэлт дуусхад Сүни Жонгук руу инээмсэглэн

Сүни: чи юу хийх ёстой сайн мэдэх юмаа Жонгукаа

Жонгук: аргагүй шдээ би чинь Ча Сүнигийн халуухан Жон Жонгук шдээ

III

Ганнам дүүргийн нэгэн бага сургуулиас Үүжин гэх бяцхан хүү цүнхээ үүрсээр гарч ирхэд сургуулийн зогсоолд байсан машинаас нэгэн залуу гар ирэн хүүгийн өөдөөс гүйж очин хүүгээ тэврэхэд бяцхан аавынхаа хүзүүгээр тэврэн хацар дээр нь үнсээд

Үүжин: өнөөдөр ээж дээр очно биздээ

ДэХён: аанхан бас ээж нь Үүжиндээ бэлэг бэлдсэн гэсэн

Үүжин: вуаааа ааваа хурдан ээж дээр очье гэж хэлэн машин руугаа очиж хаалгаа нээн суугаад

Үүжин: ааваа хурдал л даа , гэж хэлхэд Дэхён хүүрүүгээ өхөөрдсөн харцаар харан машиндаа суугаад эмнэлэгийн зүг хөдлөнө

Эмнэлэгийн гадна тэдний машин ирхэд Дэхён машинаасаа буун хүүгээ буулган эмнэлэгийн хаалга руу хөтлөлцөн алхахад зөрсөн болгон тэдний адилханг гайхаж эргэж харахгүй өнгөрөх хүн гэж алга

Аав хүү хоёр эмнэлэгт орж ирэн цахилгаан шатанд суун эмнэлэгийн 5 давхарт гарч ирэн цагаан өнгийн хаалгаар орж ирхэд Мижү орон дээр хэвтчихсэн эмч түүний гэдсэнд зунгааралдсан шингэн зүйл түрхэн ямар нэгэн багаж гэдсээр нь гүйлгэхэд Мижүгийн цаана байрлах дэлгэцэн дээр Үүжинэс бяцхан хүүхдийн гэдсэн дотроо унтаж байлаа Үүжин Дэхён 2ын нүд нь томрон дэлгэц рүү цоо ширтэж байхад Мижү залуусийн зүг харан нүүрэндээ инээмсэглэл тодруулан

Мижү: Үүжин одоо том ах болсон гэж хэлхэд Үүжин эмч рүү харан

Үүжин: эмчээ миний дүү эмэгтэй юу ? эрэгтэй юу ?

Хэрвээ эрэгтэй бол би бүх машинаа дүүдээ өгнө , харин эмэгтэй бол мөнгөө цуглуулж тоглоом авч өгнө

Дэхён: манай Үүжин дүүгээ төрөөгүй байхад том ах болчихсон байна шдээ

Мижү: Үүжин дүүдээ хүрч үзэх үү? Гэж хэлхэд Дэхён Үүжинийг тэврэн орон дээр хэвтэж байгаа Мижүд ойртуулахад Үүжин гараа ээжийнхээ гэдсэнд хүргэхэд дэлгэцэн дээр тодоос тод харагдаж байсан бяцхан хүүхэд тонголзож эхлэх нь тэр... энэ үед Үүжин Дүү минь ах нь чамайг хүлээх болхоор ээжийг ёо ёо болгохгүй гарч ирээрэй гэж хэлхэд хүүхэд ээжинхээ гэдэс рүү өшиглөхөд Үүжиний нүд томорч

Үүжин: ааваа тэр за гэнээ

Дэхён: тэр үгэнд сайн ордог дүү бололтой тийм үү?

Үүжин: мхн , яг Үүжин шиг дүү бололтой

Дэхён , Мижүгийн нүдэнд зөвхөн аз жаргал л харагдаж ямар ч давааг туулж чадхаар тийм их хайраар өөрсдийгөө болон бяцхан үрсээ хүрээлсэн байв

IV

Ахлах сургуулийн дотуур байр буюу Марк үгүй ээ Мэрри СэИ 2ын өрөө

СэИ Марк 2 орон дээр хэвтэн гар утсаар тоглож байтал хэн нэгэн тэдний хаалгыг балбаж эхлэх нь тэр ... СэИ Марк 2 чимээ аниргүй болж удалгүй СэИ

Сэи: Хэн бэ?

__: жижүүр байна , сая энэ өрөөнөөс эрэгтэй хүний дуу гарсан гэж сурагчид хэллээ гэж хэлхэд СэИ Марк 2 сандралдаж СэИ цонхоо нээгээд Марк руу дохиход

Марк шивнэх төдий

Марк: би дахиад үсрэх юм уу?

СэИ: өөр сонгол байхгүй

Марк: төгсхөд хэдхэн хоног дутуу байхад баригдаад байхдаа яахав дээ арай ч дээ гэж үглэсээр цонхны тавцан дээр гаран бурцтай нь аргагүй 2 давхарын тагтан дээр буугаад тэрнээсээ дахин 1 давхарын тагтан дээр буугаад СэИ руу харан

Марк: маргааш ирнэээ гэж хэлээд цаашаа гүйгээд явчих нь тэр

Маркийг явсаны дараа СэИ хаалгаа жижүүрт тайлж өгхөд жижүүр өрөөнд орж ирэн

Жижүүр: унтах гэж байна уу?

СэИ: мхн , түрүүн би кино үзсэн тэрийг л эрэгтэй хүн гэж андуурсан байх

Жижүүр: аан , за сайхан амраарай

Энэ мэт адал явдалтай түгшүүртэй өдрүүд өнгөрсөөр СэИ ахлах сургуулиа амжилттай төгсөж элсэлтийн шалгалтаа ч амжилттай өгч Марктай хамт Гёнхи их сургууль хамт суралцхаар болсон юм

Магадгүй тэдний адал явдал одоо ч дуусаагүй байх , магадгүй СэИ Маркийн төлөө дахин зүсээ хувиргах эсүүл Марк Сэигийн төлөө зүсээ хувиргах шаадлага гарах байх

Их сургуулийн амьдралд тавтай морил , дараагийн адал явдал дараагийн дотуур байры амьдрал чинь та 2ыг хүлээж байна ...

—MN4EVER—

45 страница8 августа 2016, 16:55