43 страница8 августа 2016, 16:46

4-р бүлэг ~ 10-р хэсэг

†††††

Түүнийг дагаж явсаар сургуулийн дээвэр дээр гарч ирхэд тэр над руу ойртон гараа нүүрлүү минь явуулан чолкийг минь хойшлуулахад нь би гарыг нь холдуулах гэсэн ч дийлсэнгүй , Югем над руу инээмсэглэн

Югем: чамайг гэж мэдээд байсан юм СэИ , чи энд юугаа хийж яваа юм

Хараал идсэн Жэксоноос болсон уу?

Югем: чамайг гэж мэдээд байсан юм СэИ , чи энд юугаа хийж яваа юм

Хараал идсэн Жэксоноос болсон уу?

Би: мэдэж байсан юм бол яах гэж асуудаг юм , тиймээ би Жэксонгоос болж энд ирсэн юм гэсэн ч бүх юм буруугаар эргээд байна

Югем: буруугаар эргэсэн бол буц үгүй бол би ээж аавд чинь хэлнэ шүү

Чамд 3 хоногийн хугацаа өгье ... чи энд ирээд аль хэдийнээ сар болчихсон

Чиний горьдлого тасрах болоогүй юм уу? Эсүүл өөр зүйл байгаа юм уу?

Би: байхгүй

Югем: тэгвэл буц , намайг ямар нэгэн юм хийхээс өмнө эндээс яв гэж хэлэн дээврийн хаалга саван яваад өгөх нь тэр...

Сандарч тэвдсэндээ хичээлдээ суулгүй шууд Amber дээр очиж энд болсон явдалыг нэг бүрчлэн ярьж өгхөд тэр толгойг минь эргэтэл загнаж эхэллээ ...

Amber: би чамд анхнаасаа хэрэггүй гэж хэлээ биз дээ , хохьчинээ одоо ээж аав чинь мэдээд чамайг нутагтаа аваачиж гахай тэжээлгэн харжил байгаарай

Би: -_- чамаас тусламж бас зөвөлгөө авах гэж ирж байхад сэтгэл санаагаар унагаадах гэж ирээгүй шүү

Amber: тэгвэл миний өгөх зөвөлгөө одоо тэр газраа холд , Жэксон буцаж ирхээсээ өнгөрсөн

Заавал үнэн учрыг мэдэж сэтгэлээс унах гээд байгаанмуу

Би: энэ бүхнийг нуран унагаах учир шалтгаан хэрэгтэй байна ойлгож байна уу?

Amber: өөрөө л мэд би лав мэдэхгүй

Би чамд хангалттай хэлсэн чи өөрөө зөрүүдэлсээр байгаад л энэ хүртэл явсан шүү

Amber дээр очиж хангалттай сэтгэл санаагаар унаж сэтгэлээ зовоосон амьтан хөлөө чирсээр дотуур байрандаа орж ирхэд Марк орон дээрээ суучихсан намайг харснаа босож ирэн

Марк: хайччихдаг юм хичнээн санаа зовсон гээч

Би: одоо яах уу? Югем мэдчихсэн , би эндээс явах хэрэгтэй бололтой

Югем аав ээжид хэлнэ гэсэн

Марк: явах эсхээ чи өөрөө л шийд хэн ч хорихгүй чи өөрийнхөө шийдвэрээр энэ хүртэл явсан шүү дээ

Тиймээ энэ хүртэл би өөрөө л явсан одоо дуусах цаг нь болсон бололтой , хэрвээ ээж аав мэдчихвэл юун Жэксон манатай юм болно тиймээ маргааш өглөө дотуур байр хүнгүй байх хугацаанд би явах ёстой

Хэнд ч мэдэгдэхгүйгээр , хэнд ч хэлэлгүйгээр явах хэрэгтэй тэнэг юм шиг хангалттай өөрийгөө зовоолоо

Хаягдсан гэдэгтэйгээ одоо эвлэрэх цаг минь болсон

Марк: чамд өгөх юм байна

Би: юу

Марк: наашаа ирээд суучихаа , гэж хэлэн орон дээр суун гараараа хажуудаа цохиход нь би хажууд нь очоод суугаад

Би: за юу юм

Марк: нүдээ ань

Би: битгий маяглаад бай л даа , зүгээр үууд өгөө

Марк: зүгээр нүдээ аничаачээ гэж хэлхэд нь Марк руу нэг муухай харан нүдээ анихад тэр чолкон дотор минь гараа хийн удалгүй ямар нэгэн юмаар дээш болгон хавччих шиг болход нв нүдээ анин үсээ тэмтрэн үзхэд жижигхэн юмаар үсийг минь хавччихсан байв

Марк: үнэтэй биш ч гэсэн хөөрхөн харагдаад байхаар нь авчихсан юм гэж хэлэн толь барин

Дуртай өнгийг чинь сайн мэдэхгүй ч чамайг бусад охидоос өөр болхоор яагаан биш цэнхэр өнгийг сонгочихлоо зүгээр биздээ

Аргаггүй л эмэгтэй хүн юм даа , жижигхэн юман дээр л сэтгэл минь хөдлөж догдлох юм ... марк над руу бага багаар ойртон

Марк: ийм хөөрхөн нүдийг чолкоор дарах нь шударга бус санагдаад гэж хэлээд улам уламаар над руу ойртож байснаа өдөр багшийн тараагаад байсан бэлшэвчийг гаргаж ирэн

Марк: одоо энийг хэрэглэцгээх үү?

Би: муу гаж донтон , надаас хол бай гэж хэлээд орноос босон хаалга руу гүйх гэтэл тэрний урт бэлхүүсээр минь ороон орон дээр намайг унагаан өөрөө дээрээс минь харан 2 гарыг минь өөрийнхөө гараар дараад

Марк: чи надаас алхам ч холдож чадахгүй , холдсон ч бай би чамайг газрын мухараас ч хамаагүй олоод л очно гэж хэлхэд нь өнөөх догдлол гэдэг нь мэдрэгдэж бяцхан зүрх минь хүчтэй хүчтэй цохилож эхлэх нь тэр ...

Тэр над руу аажмаар дөхөж духан дээр минь үнсээд дараа нь нүд , хацар дээр минь үнсээд хамгийн сүүлд нь уруулан дээр минь өнөөх шунаг үнсэлтээрээ намайг мансууруулана ... үнсэлт нь улам шунаг гүн гүнзгий болж эхлэхэд нь өөрийн эрхгүй Маркад уусаж түүний мэдэлд өөрийгөө өгч байгаам шиг биеээ суллаж түүний хүзүүгээр тэврэн өөртөө улам ойртуулхад хэн нэгэн хаалга тогших нь тэр...

Би: хаалга тогшоод байна

Марк: жоохон байж байгаад яваад өгчихнөө санаа зоволтгүй

Би: үгүй ээ явж хаалгаа нээж өг

Марк: ямар новш нь вэ? Гэж үглэсээр орноосоо босож хаалгаа нээж өгөөд байрандаа гацчихав би түүний араас очоод бас л гайхаж орхилоо

Би: чи – чи – чи энд яах гэж

Югём: яасан би энд ирж болохгүй байсан юм уу? Чиний үсэн дээр гэж хэлэн толгой руугаа заахад нь Маркийн өгсөн хавчаарийг санаад шууд аваад халаасандаа хийгээд

Би: ямар нэгэн хэрэг гараа юу ?

Югём: би энд хонох гэсэн юм , та 2ыг хархад Марк бүгдийг мэдэж байгаа бололтой тиймүү

Марк: би юу мэдэх ёстой юм

Югём: *инээх* битгий хүүхэд шиг аашлаад бай гэж хэлэн дайрах нь холгүй өрөөнд ороод Маркийн орон дээр суугаад

Югём: өнөөдөр энэ орон дээр 2лаа чихэлдэхнэ дээ

Би: *зуумалзах*

Марк: -_-

Тэр 2 орон дээрээ чихэлдэн байж унтах гэсэн ч багтсангүй сайхан сэтгэлтэйгээрээ Марк газар унтхаар болж бүгд орондоо орцгоолоо ...

Шөнө дунд нойрноосоо сэргэн хархад өрөөнд сарны гэрэл нэвт тусаж өрөөн дэх бүх зүйл тодхон харагдаж байв , Югёмийг хархад тэр бөх гэгч нь унтаж харин Марк алга байв. Орноосоо босож хувцасаа өмсөөд 1 давхарын автомат машинаас кофе аваад харанхуй дотуур байраар Маркийг хайн баахан явж байтал подволд 2 хүний ярих бүдэг бадагхан сонсогдож , чимээ гарсан зүг рүү ойртох тусам тэдний яриа улам тод сонсогдож эхэллээ ... тиймээ би энэ хоолойнуудийг бүгдийг нь таниж байна Жэксон Марк тэдний хоолойнууд

Тэнд зогсож тусам тэдний яриа зэвүү хүргэм болж байлаа , адгийн амьтад энэ бүхний эцэст би хэний төлөө юуны төлөө энд байж өөрийгөө хуурсан юм бол ... ? гайхалтай чи үнэхээр тэнэг юм СэИ

Тэдний ярианд итгэж ядан гар салгалан гартаа барьж байсан лаазтай кофегаа газар алдхад булангийн наана байсан Жэксон Марк 2 гарч ирэн намайг хараад

Жэксон: чи энэ цагаар энд юу хийж байгаа юм

Би: у – у – ч – и – л –аа – р – а – й гэж арай ядан түгдрэн байж хэлээд бүдэрч унах нь холгүй шатаар дээш гүйж байтал

Марк: СЭИ гэж хэлхэд нь би алхаагаа зогсоон

Би: сонсох ёсгүй юмаа сонсчихлоо , бая баярлалаа Марк Туан гэж хэлээд цааш гүйсээр дотуур байрнаас гаран хаашаа явхаа мэдэхгүй зогсож байтал хэн нэгэн араас минь гарч ирсэн бололтой мөрөн дээр минь гараа тавиад

__: СэИ

Би: намайг тайван байлга , одоо хангалттай Жэксон

__: чамайг гэж таниагүйд уучлаарай

Би: чамайг намайг хамгийн түрүүнд таниад , чиний төлөө хийсэн болгоныг минь хараад сэтгэл чинь хөдлөөд над дээр буцаад ирээсэй гэж хичнээн их хүссэн гээч

Энэ газраас явах гэхээр сэтгэл минь хорогдоод байсан юм харин одоо хорогдох юм алга баярлалаа Жэксон чиний хийсэн болгонд

Миний бардам зан ганцхан чиний өмнө л сөхөрсөн юм шүү ...

Цаашдаа чамтай таарах бүсгүйг над шиг битгий гомдоогоорой , аз жаргал хүсье

***

Тэр аймшигтай мэдээг сонсоод шууд л тэр газрыг орхин сургууль дээрээ ирсэн боловч намайг буцааж авсангүй ... ингээд би гэж тэнэг толгой ганц эрээс болж нэг жил завсардаж ирэх 9 сараас дахиж төгсөх ангидаа суухаар болсон юм... миний мэдэх бүх хүүхдүүд төгсөөд явчихна дотуур байрандаа amberгүй яаж амьдранаа гэж бодхоос л аймшигтай санагдаж байна Тэнэг СэИ

Марк Туан чамайг үзэн ядаж байна ...

—MN4EVER—

43 страница8 августа 2016, 16:46