4-р бүлэг ~ 7-р хэсэг
†††††
__: чи хэн юм
Би: СэХо байна
__: *инээх* намайг тэнэг гэж бодоо юу чамаас СэИгийн үнэр үнэртээд байна , намайг арай тэд нар шиг хуурч чадна гэж бодсон юм биш биздээ
Надаас чиний үнэр салахгүй байхад би чамайг танихгүй юм шиг санагдаж байна уу?
Чөтгөр ав ийм хурдан баригдах байсан юм уу? Марк Туан чи ч буг чөтгөр юмдаа
Дотроо үхтэлээ сандарч байсан ч тэр сандралаа гаргахгүй гэсэндээ аль болох тайвнаар харанхуйл гэрэлтэх түүний нүд рүү харан
Би: баяр хүргье чи намайг мэдсэн бололтой гэхдээ чамд хумсийн толионы төдий ч хамаагүй бас би чамаас өөрийнхөө найз залууг буцааж авхаар ирсэн гэж хэлэн түүнийг түлхэн шатаар дээш өгсөж байтал Марк араас хүрч ирэн бугуйнаас минь атган намайг бараг л чирч байлаа , гараа татаж авах гэсэн ч тэр надаас хэд дахин хүчтэй байсан болохоор би хий дэмий эсэргүүцэн хамаг тамир тэнхээгээ алдаж сүүлдээ зүгээр түүнд чирэгдсээр дотуур байрны подволноос 4 давхар хүртэл ирж баруун захын буланд байрлах цонхон дээр авчран 2 мөрнөөс минь барин
Марк: яг одоо буц , үгүй бол *гацах*
Би: үгүй бол юу гэж
Марк:
Би: үгүй бол юу гэж ? гэж өмнөхөөсөө арай дээд өнгөөр асуухад Марк дахиад л хариулсангүй түүний энэ үйлдэлийг хараад би залхан түүний хажуугаар өнгөрөх гэхэд тэр гарнаас угзран нэг гараараа 2 гарыг нь минь барин нөгөө гараараа шилэн хүзүүнээс минь барин уруулийг минь озон үнсэж удалгүй илүү шуналтайгаар үнсэх нь надад таалагдаж байв. Түүнд подволоос 4 давхар хүртэл чирүүлсэн болоод тэр үү надад ямар ч хүч алга , гэхдээ яагаад тэр гэнэт яагаад , энэ бүх асуудалыг тэр л эхлүүлсэн Марк чи ямар новшоо бодоод байгаа юм бэ?
Гудамжны тод гэрэл 4 давхарын цонхоор тусаж сэлүүхэн том кордорийг гэрэлтүүлэх боловч энэ гэрэл хангалтгүй байв. 4 давхарын хүүхдүүд бүгд үхсэн мэт чимээгүй биднийг хэн ч харахгүй магалгүй Марк энд байдаш хүүхдүүд ийм болхыг мэдээд намайг энд авч ирэн гарыг минь барин , өөрийн гайхалтай үнсэлтэндээ намайг уусгаж байгаа байх гайхалтай гэхдээ Жэксон шиг биш
Тэр уруулаа миний уруулаас салган гарыг минь тавиад эргэж харан " Намайг уучлаарай " гэж хэлэн гүйгээд явчих нь тэр ... болоод өнгөрсөн явдалыг бодон тэнд хэсэг зогсож байгаад доош буун БэмБэмд явах тухайгаа хэлээд дотуур байрны хаалган дээр Жэксонтой таархад өөрийн эрхгүй сандарч эхлэв , Марк намайг таниад байхад Жэксон таних л ёстой гэж бодон түүний нүд рүү эгцэлж хараж чадахгүй зогсож байтал
Жэксон: хаачих гэж байгаа юм
Би: аан нөгөө Amber-тэй очиж хонох гэж байгаа юм аа
Жэксон: охидын дотуур байранд уу?
Би: аанхан
Жэксон: сонин л юм , чамаас гуйх юм бна
Би: юу
Жэксон: Amber-тэй хамт амьдарч байсан СэИ гэх охин хаана юу хийж байгааг мэдээд өгөөч , намайг асуувал хэлэхгүй байх тиймээс чи асуугаад өг
Би: чи тэр охинг хаясан гэсэн биздээ тэгээд яагаад
Жэксон: асууж өгөхгүй бол яахав дээ гэж хэлээд миний хажуугаар зөрөн дотогшоогоо орчихлоо , хөвгүүдийн дотуур байрнаас охидын дотуур байр хүртэл өөрийнхөө тэнэгийг гайхан бас Жэксон надаар яах гэж байсан тухай бодож явсаар нэг л мэдхэд ирчиж ,
Жижүүрийг нь харж байгаад нууцаар дотогшоогоо орон Amber бид 2-ын хамтдаа амьдарч байсан өрөөний хаалгыг тогшход Amber нүүрэндээ тас хар өнгийн маск тавьчихсан гарч ирхэд нь би цочин нилээн чангаар орлоход Amber гараа аман дээр минь тавин
Amber: чи энд юу хийж яваан бас яаж орж ирсэн юм
Би: дотогшоо орж байгаад ярье болж байна уу? Энд удаан зогсвол жижүүрт баригдах нь байна
Amber намайг дотогшоо оруулан хаалгаа дотроос нь түгжээд намайг орон дээр суулган
Amber: за юу болов ,
Би: *толгойгоо сэгсрэх* хэлэх ч юм биш би тэнд байна гэхээс хамаг биений үс арзайж байна
Amber: тэгүүл одоо оройтоогүй
Би: аль хэдийнээ оройтсон , Жэксон надаас юу гэж асуусан гээч надаас миний тухай асуусан
Amber: юу гэсэн үг юм
Би: -_- яахав намайг эрэгтэй гэж бодоод бас чамтай дотно гэж мэдээд СэИгийн тухай мэдээд өг гэсэн
Amber: новшийн амьтан надтай тааралдаад үз л дээ болгож өгнөө гэж нилээн заналтай бас шүдээ зуун хэлээд
Amber: би нүүрээ угаачаад ирье
Би: за
Хөвгүүдийн дотуур байрнаас гарснаас хойш толгойноос Марк бодогдсоор л , таамаглахын аргагүй тэрний сонин үйлдэлүүд намайг хангалттай зовоож байна
Унтах хүртэлээ түүний тухай бас Жэксоны тухай бодсоор нойрондоо ялагдан нүдээ анин төд удалгүй нээхэд нүдээ анихад харанхуй байсан өрөөнд нарны гэрэл орж ирэн өрөөг гэрэлтүүлж байлаа , орноосоо босон Amber-ыг дагуулан хөвгүүдийн сургуульд бүртгүүлэн дотуур байранд амьдрах зөвшөөрөл аваад
Би: 208 тоот гэнээ
Amber: хмм Жэксон ЖэйБигийх чинь 2 давхар билүү
Би: мхн Югём ч гэсэн 2 давхар ер нь бүгдээрээ 2 давхар
Amber-тэй явсаар хөвгүүдийн байрны наана ирэн түүнд бариулсан байсан ачаагаа аван
Би: надад санаа зовох хэрэггүй ээ , би өөрийгөө аргалчихна
Amber: хэн нэгэн мэдэх юм бол шууд надад хэлээрэй за
Би: аанхан одоо явдаа
Amber: баяртай болгоомжтой байгаараа гэж хэлэн цааш харан алхахад нь би санаа алдан амандаа аль хэдийнээ Марк гэж чөтгөрт баригдчихсан шүү дээ гэж хэлээд уртаар санаа алдан хөвгүүдийн байрны хаалгыг татан орход дахиад л хагас нуцгэн том том биетэй залуус энд тэнд бие биенийгээ цохиж зарим нэг нь бүүр олуулаа зогсож 2 нь урд нь барилдаж байв
Би ачаагаа чирсээр 2 давхарт гаран 208 тоотын өмнө ирээд хаалгыг нь татхад хаалга нь түгжээтэй байх нь тэр... би гайхсангүй өрөөний хамтрагч минь удахгүй ирнэ гэж бодоод хана налан зогсож байтал миний том биетэй найз Югём ирэн
Югём: чи энд юу хийж байгаа юм
Би: би энэ өрөөнд орно
Югём: надтай юу?
Би: чи энэ өрөөнд байдаг хэрэг үү
Югём: мхн гэхдээ нэг таагүй мэдээ дуулгах нь дээ , манай өрөөний паар эвдрээд засуулж байгаа тиймээс чи 2 хоног Марктай нэг өрөөнд орох байх би БэмБэмтэй нэг өрөөнд байгаа
Аан нээрэн Марк 3 давхарт 308 тоот шүү
Би: яагаад заавал Марктай гэж
Югём: Марк ганцаараа байдаг
Би: би тэгүүл БэмБэмтэй нэг өрөөнд ормоор байна , чи Марктай нэг өрөөнд орчих
Югём: би аль хэдийнээ өөрийнхөө ачааг оруулаад төвхнөчихсөн дахиж шилжих бодол алга тиймээс чи дээшээ гар гэж хэлээд цаашаа явчих нь тэр. Би тэндээ хэсэг шокийн байдалтай зогсон , хүнд ачаагаа чирэн дээш 3 давхарт гаран 308 тоотын өмнө зогсоод нүдээ анин хаалганы бариулыг доошлуулан хаалгыг түлхэн нээхэд өрөөнд хэн ч байсангүй
Баярласандаа гялс ачаагаа оруулж тавиад 2 давхар луу буун Жэксон ЖэйБи 2н өрөөнд орж ирээд Жэксонгийн орон дээр суун орны хажуугийн тавиур дээрхи зүйлсийг үзэж байтал Жэксон орж ирэн
Жэксон: чи энд юу хийж байгаа юм
Би: аан би харин ЖэйБиг хайгаад тэр хаана байгаа юм
Жэксон: мэддэг бол сайхан л байна , өнгөрсөн шөнө ирж хоноогүй
Би: тиймүү
Жэксон: одоо өдрийн цайны цаг чи цайндаа орохгүй юм уу
Би: чи орох болж байгаа юм уу? Аан бас Марк хаана байгаа юм
Жэксон: Марк бэлтгэл дээрээ байгаа орой л ирнэ гэж хэлээд өрөөнөөс гархад нь би түүнийг дагаж гараад бид хамтдаа дотуур байрны 1 давхат байрлах хоолны газар орж ирэн БэмБэм Югём Ёнжэ нарын сууж байсан ширээнд суугаад
Бэмбэм: шиноков хурдахан хоолоо авахгүй бол өнөөдөр гайгүй хоолтой байна
Би: аан за
Жэксон бид 2 хоолоо аван ширээнд суун идэж байтал БэмБэм намайг нэгд нэгэнгүй ширтэж үйлдэл болгоныг минь маш анхааралтай харж байснаа
Бэмбэм: Сэхо
Би: яасан
Бэмбэм: чи бүр яг эмэгтэй хүн шиг юмаа
Би: миний дандаа сонсдог үг *тэнэг инээх*
Бэмбэм: яаж эр хүн болноо гэхдээ яахав ах нь чамайг эр хүн болгож өгнөө
Энэ үгийг сонсоод хамаг биений үс босох шиг л болох юм бас БэмБэм гэж бацаан ах гэх нь ерөөсөө ч таалагдсангүй , занаж байгаад СэИ болхоороо нухаж өгнөө гэж бодон шүдээ зуун юу ч болоогүй юм шиг хоолоо халбагдан идэж байтал ЖэйАр орж нилээн амьсгаадчихсан орж ирхэд
Бэмбэм: залуу минь яарах чинь аргагүй өнөөдрийн хоол үнэхээр амттай байна
ЖэйАр: юун хоол гэж арай ядан хэлээд гараа өвдөгөндөө аван доошоо тонгойход
Ёнжэ: Пак ЖинЁн юу болсон тухай хурдахан шиг хэл дээ
ЖэйАр: ЖэБом (임재범) ирсэн гэхдээ гэхдээ
Югём: гэхдээ юу гэж
ЖэйАр: за за та нар өөрсдөө очиж хар
Бид нар яаравчлан хоолны газраас гаран дээш 2 давхарт байрлах тэрний өрөөнд орж ирхэд архины үнэр хамар цоргим үнэртэж ЖэйБи орон дээрээ нүүрээ нуун хэвтэж байх нь тэр...
Жэксон биднээс түрүүлж очоод түүний гарыг нүүрнээс нь холдуулхад түүний нүүр хүн хархын эцэсгүй болчихсон байхыг хараад би тэвчсэнгүй нулимс хариугүй урсах гээд арай ядан тэвчин тэр өрөөнөөс гаран өөрийнхөө өрөөнд орж ирхэд нулимс ар араасаа бөмбөрөн урсахдаа яг л хацрыг минь хорсгоно гэхдээ энэ өвдөлтөөс илүү зүрхээр хатгуулан нүдэнд ЖэйБигийн төрх л харагдан цамцныхаа ханцуйгаар нулимсаа арчин зогсож байтал араас хэн нэгэн тэврээд авав
Маркийн талаас
Бэлтгэлээ тараад ядаран хөлөө чирэн дотуур байрандаа орж ирэн шатаар дээшлэж байтал СэИ муухай царайлан дээш гарч байлаа , юу болсонг тодруулхаар Жэксонгийн өрөөний наана ирээд л СэИг юу ингэж их зовоосонг мэдээд шууд дээшээ гарч ирхэд СэИ буруу харчихсан нусаа байн байн татаж байхыг сонсход л тэр уйлж байгаа нь мэдээд араас нь тэврэхэд тэр эсэргүүцсэнгүй , удалгүй түүний өөр лүүгээ харуулахад тэр нүдээ том болгон над руу гайхсан янзаар хархад нь хацрыг даган урсаж байсан нулимсыг нь арчиж өгөөд түүн лүү ойртход тэр толгойгоо хажуу тийшээ болгоход нь түүнээс холдон нэг алхам ухраад
Марк: уучлаарай дахиад л...
Яагаад түүнийг хархаараа үнсхийг хүсдэгээ би мэддэггүй , мэдхийг ч хүсэхгүй байна түүний сэтгэл минийх биш минийх болохгүй гэдгийг мэддэг хэрнээ л дахин дахин түүнд хүрхыг хүсдэг өрөвдөлтэй амьтан юм даа ...
Миний талаас
Марк надаас уучлалт гуйн зогсож байхад би түүнд юу гэж хэлхээ мэдсэнгүй , гэхдээ одоо энэ чухал биш ЖэйБи л асуудал тэр өрөвдөлтэй залууг яах ёстой вэ?
—MN4EVER—
![MANIAC [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/cb25/cb25fddee1e065227fa1a04ef41e5743.jpg)